Sugar

Хүнд хөнжил эрүүл мэндэд ашигтай

Feb 24, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан Эрүүл мэнд

Хүнд хөнжил эрүүл мэндэд ашигтай

Нойр ханасан байх нь, хүний эрүүл мэнд, ажил төрлөө гүйцэтгэхэд хамгийн чухал байдаг. Шөнө муу унтаж, өдрийн турш нойрмоглон явах хичнээн хэцүүг мэдэхгүй хүн үгүй биз ээ. 

Америкт хийсэн нэгэн судалгаагаар, хучиж унтдаг хөнжил хир хүнд байна, төдий чинээ хялбар нойрсохоос гадна, хүнд, зөөлөн хөнжил хүний нервийн системийг тайвшруулдаг, харин хөнгөн зөөлөн зүйл биенд, хүрч шүргэхэд нервийн систем сэргэж байдаг болохыг тогтоожээ. Шинжлэх ухаанаар бол, бие гүнзгий даралт дор орж, бие мах бод суларч, тайван, тавтай мэдрэмж биед үүсдэг гэжээ. Яг ийм мэдрэмж, биднийг, хоёр гар дээрээ өргөх, чанга энхрийлэн тэврэхэд, нуруу илэх үед бий болдог гэнэ. Хүүхдийг өлгийдөж унтуулахад мөн энэ үйлчлэл явагддаг байна. Биед багахан хүнд, зөөлөн даралт үзүүлэхэд, тархи, “аз жаргалын гормон” серотониныг ялгаруулж эхэлдэг гэнэ. Хүнд хөнжил нь, мөн, биеийг нэлэнхүйд нь ижил жингээр дарж тавтай мэдрэмж төрүүлж, тайван байдалд оруулдаг байна. Сэтгэл уналт, гутрал, уур уцаар нь серотин дааврын бага түвшнээс болдог бөгөөд хэт хөдөлгөөнтэй хүүхэд, сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг, хүнд хөнжилөөр хучиж унтуулахыг зөвлөдөг байна. Хөнжлийн жин, хүний биеийн жингээс шалтгаалах ба том хүнд, 6-15 килограмм хүртэл хөнжил санал болгодог. Үүнд зориулсан, дотор нь гурвалжин будаа, өөр бусад биед сайн зүйлсээр дүүргэж хүндрүүлэгч болгодог, олон цахилгаантай халаасуудтай хөнжил байдаг. Гэхдээ, хучих үедээ, амьсгалахад саадгүй,хэт хүнд биш өөртөө эвтэй байхаар тохируулан хэрэглэх хэрэгтэй. Шаардлагатай бол, үүнийг өөрсдөө хийх, оёдолчинд захиалах зэргээр шийдэж болох юм.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан Эрүүл мэнд

Feb 24, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo