Sugar

Өөртөө, баян чинээлэг хүмүүсийн сэтгэлгээг хэрхэн төлөвшүүлэх вэ?

Jun 03, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Хүн, хэн ч байсан ямар нэг зүйлд итгэж, өөрийгөө амжилтад хүргэх чадвар бүхий итгэл үнэмшилийг бодол сэтгэлдээ суулгаж, түүндээ эрмэлзэж байх хэрэгтэй байдаг байна. Хүний бодол, мэдрэмжид нөлөөлж, мэдрэмж нь үйл хөдлөлд хүргэж, харин үйл хөдлөл үр дүнг дагуулдаг. Хүн бүрт, амжилттай чинээлэг хүмүүс шиг бодож сэтгэх, үйл хөдлөл хийх нуугдмал авъяас чадвар агуулагдаж байдаг бөгөөд түүнийгээ нээх л чухал байдаг аж. Калифорнийн Их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Арнольд Харбергер, америкийн 2000 гаруй баян хүмүүсийг судалсаны үндсэн дээр, баян хүмүүсийг ядуу хүмүүсээс ялгадаг, мөнгө, цаг хугацаатай холбоотой тодорхой хууль байдаг гэсэн дүгнэлт хийсэн байна.

1.

Мөнгөнд хандах хандлага

Мөнгөнд хандах хандлагын ялгаа нь, баян хүмүүс, мөнгөө хаана хөрөнгө оруулалт хийх вэ гэж боддог байхад, ядуу хүмүүс, мөнгийг хаанаас авах вэ гэж боддогт оршдог гэж дүгнэв. Үүгээрээ баян чинээлэг хүмүүс мөнгө байгаа гэсэн бодлыг өөртөө төлөвшүүлдэг бол харин ядуу хүмүүс, уг бодлоороо мөнгө байхгүй гэдэг бодлыг төлөвшүүлж байдаг байна. Мөнгөө хаана ашигтай байрлуулах вэ? Хаана хөрөнгө оруулалт хийх вэ? гэж ярьдаг, боддог хүмүүсийн бодол, үйл хөдлөл эд хөрөнгөө өсгөхөд бүрэн төвлөрсөн байдаг бөгөөд яг ийм болохыг хичээх хэрэгтэйг зөвлөжээ. Үүнийг уншсан олон хүмүүс, хөрөнгө оруулалт хийх мөнгө байхгүй, цалингаас цалингийн хооронд амьдарч байна гэж хэлэх нь лавтай. Гэвч, танд тэрхүү мөнгө ямар ч тохиолдолд байдаг, ганцхан түүнийгээ ашиглаж чадахгүй байгаагаа, бага жижгээр ч хамаагүй дансандаа мөнгө хийгээд эхлэхдээ мэддэг болдог байна.
Дүгнэлт 1. Бага мөнгөнөөс хөрөнгө оруулалтын эхлэл тавихад суралцахын тулд, хөрөнгө санхүүгийн холбогдолтой ном хэвлэл унших, интернетээр судлах, хөрөнгө оруулалтын талаар мэдлэгтэй хүмүүстэй уулзаж ярилцах хэрэгтэй байдаг. 2.

Цаг хугацаанд хандах хандлага

Баян ба ядуу хүмүүсийн, цаг хугацаа, төлөвлөлтөд хандах хандлага ялгаатай байдаг. Ядуу хүн, цалин буутал яаж амьдрах вэ? гэж байнга боддог бол, харин баян хүн, хаа холын 90 насныхаа ойг хаана, хэрхэн тэмдэглэхээ бодож байдаг гэнэ. Хүмүүсийн цаг хугацаанд хандах хандлага, хувийн төсөв мөнгөө төлөвлөхөд илэрч байдаг. 2005 онд ROMIR-Monitoring –н явуулсан судалгаагаар, судалгаанд хамрагдагсдын 31% гэр бүлийн төсөв, хувийн төсвөө төлөвлөдөггүй, 37%-нь нэг сараар төлөвлөдөг, 20% хоёр гурван сараар урьдчилан төлөвлөдөг, илүү урт хугацаагаар 8%-нь төлөвлөдөг, 3-хан хувь нь жилээр төлөвлөдөг, ганцхан хувь нь хоёроос дээш жилээр төлөвлөдөг болох нь харагдсан байна. Яг ийм маягаар эд баялаг мөн хүмүүст хуваарилагдсан байдаг нь сонирхол татсаар байгаа юм. Дэлхийн бүх үндсэн эд баялагийн ихэнхи хувийг хүн амын 5% эзэмшдэг бөгөөд энэхүү 5%-д хамаардаг хүмүүс, ойрын ирээдүйгээ төлөвлөөд зогсохгүй, амьдралаа нилээд хэдэн жилийн өмнөөс төлөлөвлөж байдаг баян чинээлэг хүмүүс байдаг байна. Тиймээс, эдгээр хүмүүс хэзээ юу хийхээ мэддэг, төлөвлөчихсөн байдаг учраас, хэзээ ч амьдралынхаа цаг хугацааг зорилгогүй өнгөрүүлдэггүй эд хөрөнгөө өсгөж байдаг аж.
Дүгнэлт 2. Гэр бүлийн төсөв, хүрэх зүйл, үйл явдлуудаа аль болох урт хугацаагаар төлөвлөж, цаг хугацаагаа үр ашигтай өнгөрүүлж сурах хэрэгтэй байдаг.

1.	Мөнгөнд хандах хандлага
Мөнгөнд хандах хандлагын ялгаа нь, баян хүмүүс, мөнгөө хаана хөрөнгө оруулалт хийх вэ гэж боддог байхад, ядуу хүмүүс, мөнгийг хаанаас авах вэ гэж боддогт оршдог гэж дүгнэв. Үүгээрээ баян чинээлэг хүмүүс мөнгө байгаа гэсэн бодлыг өөртөө төлөвшүүлдэг бол харин ядуу хүмүүс, уг бодлоороо мөнгө байхгүй гэдэг бодлыг төлөвшүүлж байдаг байна. Мөнгөө хаана ашигтай байрлуулах вэ? Хаана хөрөнгө оруулалт хийх вэ? гэж ярьдаг, боддог хүмүүсийн бодол, үйл хөдлөл эд хөрөнгөө өсгөхөд бүрэн төвлөрсөн байдаг бөгөөд яг ийм болохыг хичээх хэрэгтэйг зөвлөжээ. Үүнийг уншсан олон хүмүүс, хөрөнгө оруулалт хийх мөнгө байхгүй, цалингаас цалингийн хооронд амьдарч байна гэж хэлэх нь лавтай. Гэвч, танд тэрхүү мөнгө ямар ч тохиолдолд байдаг, ганцхан түүнийгээ ашиглаж чадахгүй байгаагаа, бага жижгээр ч хамаагүй дансандаа мөнгө хийгээд эхлэхдээ мэддэг болдог байна. 
Дүгнэлт 1. Бага мөнгөнөөс хөрөнгө оруулалтын эхлэл тавихад суралцахын тулд, хөрөнгө санхүүгийн холбогдолтой ном хэвлэл унших, интернетээр судлах,  хөрөнгө оруулалтын талаар мэдлэгтэй хүмүүстэй уулзаж ярилцах хэрэгтэй байдаг.
2.	Цаг хугацаанд хандах хандлага
Баян ба ядуу хүмүүсийн, цаг хугацаа, төлөвлөлтөд хандах хандлага ялгаатай байдаг. Ядуу хүн, цалин буутал яаж амьдрах вэ? гэж байнга боддог бол, харин баян хүн, хаа холын 90 насныхаа ойг хаана, хэрхэн тэмдэглэхээ бодож байдаг гэнэ. Хүмүүсийн цаг хугацаанд хандах хандлага, хувийн төсөв мөнгөө төлөвлөхөд илэрч байдаг. 2005 онд ROMIR-Monitoring –н явуулсан судалгаагаар, судалгаанд хамрагдагсдын 31% гэр бүлийн төсөв, хувийн төсвөө төлөвлөдөггүй, 37%-нь нэг сараар төлөвлөдөг, 20% хоёр гурван сараар урьдчилан төлөвлөдөг, илүү урт хугацаагаар 8%-нь төлөвлөдөг, 3-хан хувь нь жилээр төлөвлөдөг, ганцхан хувь нь хоёроос дээш жилээр төлөвлөдөг болох нь харагдсан байна. Яг ийм маягаар эд баялаг мөн хүмүүст хуваарилагдсан байдаг нь сонирхол татсаар байгаа юм. Дэлхийн бүх үндсэн эд баялагийн ихэнхи хувийг хүн амын 5% эзэмшдэг бөгөөд энэхүү 5%-д хамаардаг хүмүүс, ойрын ирээдүйгээ төлөвлөөд зогсохгүй, амьдралаа нилээд хэдэн жилийн өмнөөс төлөлөвлөж байдаг баян чинээлэг хүмүүс байдаг байна. Тиймээс, эдгээр хүмүүс хэзээ юу хийхээ мэддэг, төлөвлөчихсөн байдаг учраас, хэзээ ч амьдралынхаа цаг хугацааг зорилгогүй  өнгөрүүлдэггүй эд хөрөнгөө өсгөж байдаг аж. 
Дүгнэлт 2. Гэр бүлийн төсөв, хүрэх зүйл, үйл явдлуудаа аль болох урт хугацаагаар төлөвлөж, цаг хугацаагаа үр ашигтай өнгөрүүлж сурах хэрэгтэй байдаг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jun 03, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo