Sugar

Хоногийн цагуудын учир буюу хууччуулын мөрддөг байсан 15 дүрэм

Jul 15, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө

Өглөө
1. Өглөөг чимээгүйгээс эхэл. Сэрмэгцээ шууд ярьж хөөрөхгүй бай. “Өглөө үдшээсээ мэргэн” гэдэг нь өглөөний бодолоо сонсохыг хэлдэг.
2. Өглөөд цонх, салхивчаа онгойлгож агааржуулахад оюун санаа, сүнс сэргэдэг.
3. Нүдээ хйтэн усаар угаах. Хуучны хүмүүс хүйтэн усаар харцнаасаа шөнийг үлдэн хөөж, харц залуужиж, саруулсдаг гэж үздэг байв.
4. Сэрмэгцээ шууд бүү бос. Эхлээд, хоёр хажуугаараа ээлжлэн хөлбөрч, алгуурхан босоорой. Ингэснээр шөнийн турш хуримтлуулсан энергээ хадгалж чадна.
Өдөр
1. Зөрөн өнгөрөх хүмүүсийн нүдрүү харахгүй байхыг хичээ. Ядрахаас сэргийлнэ.
2. Ажил төрөл бүтээх, чухал уулзалт зэрэгт явахдаа эргэж харахгүй явахад, төлөвлөсөн зүйлээ бүтээх эрч хүчээ хадгалж чаддаг.
3. Чухал ажил төрөл бүтээхдээ өөрийн гэсэн сахиустай болж, түүнийгээ атгах, зүүх зэргээр ашиглаж бай.
4. Ярилцлага, шалгалт, шүүлгийн үед хурц үзүүрлэсэн жижиг харандаа халаасандаа хийдэг. Харандааны үзүүрт анхаарлаа төвлөрүүлэхэд хариулт санаанд орж ирдэг гэнэ.
5. Санаанд таараагүй, айдас түгшүүртэй, таагүй газарт жижиг цаасан дээр тойрог зурж, голд нь цэг тавьж, цэг нь та өөрөө, харин тойрог нь хамгаалалт гэж бод. Гайхалтай сайн хамгаалагддаг гэнэ.
Үдэш
1. Орой нь ажлаас ирэхдээ, гэр оронтойгоо сэтгэл дотроо мэндчилж бай. Гэртээ ирсэндээ баяртай байгаагаа мөн сэтгэлдээ илэрхийл. Үдэш сайхан өнгөрдөг.
2. Оройд их цэвэрлэгээ хийдэггүй. Хог ч асгах хэрэггүй. Оройг амрах алжаалаа тайлахад зориулж бай.
3. Нар шингэснээс хойш, гэр орондоо эв эеийг эрхэмлэ. Үдэш орой эхэлсэн хэрүүл маргаан зогсохгүй өдөр хоног дамжин үргэлжилнэ.
Шөнө
1. Муу, сөрөг бодол, түүнээс улбаатай муу зүүд зүүдлэхгүйн тулд мэддэг тарниа унших эсвэл арилгаагүй нэг ширхэг сармисны хумс дэрэн доороо хийдэг.
2. Унтахын өмнө, лаа асааж 2 минут орчим дөлийг нь ширтэхэд, тайван нойрсно гэдэг.
3. Муу зүүд зүүдэлвэл, нүүрээ хүйтэн усаар угаах, самны шүд хугалж хаях зэргээр домнодог.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jul 15, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo