Sugar

Хоолны дэглэм барьж байгаа эмэгтэйн, хөөрхий нөхрийн өдрийн тэмдэглэл

Apr 03, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Хоол Гэр бүл

Тиймээ би үнэхээр ойлгож байна л даа. Бүх эмэгтэйчүүдийн эрмэлзлэл болон хайрт ханийн минь,  байгаагаасаа бүр улам сайхан болох чин хүсэл. Энэ хүсэл эрмэлзлэл нь бүр маньякжаад байх шиг. Өнгөрсөн шинэ жилийн дараа, дараах зүйл болсон бөгөөд энэ үйл явдал, хайрт гэргий минь шинэ онтой зэрэгцэн шинэ амьдрал эхлэхээр шийдэж, баярын хэдэн өдрүүдэд идсэн нийслэл салат, бялуу зэрэг эхнэрийн минь хувьд аймшигтай илчлэгтэйд тооцогдох хоолноос болж бэлхүүсэнд нь нэмэгдсэн 2 сантиметртай тэмцэх дайн эхэлсэнтэй нь холбоотой юм. Эхнэрийн минь, түр баярын үеэр зогсоосон, урд нь бид  айхтар их өртдөггүй байсан тэмцэл нь ийнхүү дайн болон хувирч, бид буюу хадам аав, ээж, охин бид 4 ийнхүү олзлогдсон цэргийн амьдралд шилжсэн гэж хэлж болно. Урд нь, уул нь бэлхүүсэнд нь байсан санагдаад байгаа тэрхүү 2 сантиметр, энэ онд огт байж болохгүй зүйл, амьдралд нь аймаар саад болох зүйл гэж эхнэр минь шийдэв.

Эхний өдөр: Эхнэр минь олон жил хувцасны шүүгээнд нь хэвтсэн джинсээ өмсөх гэж багтахгүй, түүртэж бухимдаад байхаар нь, би –“Чи энэ джинсээ өмсөхдөө, хэвтэж байгаад цахилгааныг нь татдаг байсан шүү дээ” гэчихсэн чинь харцаараа намайг буудчихсан. Юуны төлөө юм ойлгосонгүй
Хоёр дох өдөр: Эхнэр минь солиорч байх шиг байна. Өөрөө л турна биз, биднийг зовоож яах нь вэ! Нүдэн дээр маань, хөргөгчинд байсан хамаг сайхан амттай зүйлсийг, нагац ахынхаа нохойнд өг гээд хүүхдэд нь өгөөд явуулчихав. Хүний хажууд хэрэлдэлтэй биш. Харамлаж байна гэж бодох байх гээд дуугүй л байлаа. Ингээд эхнэр маань, гэр бүлээрээ бие цэвэрлэх дэглэм эхэлснийг зарлав. Орой нь юу ч гэх юм, давсгүй цагаан будаа, хэсэг салатны навчтай идэв. Тэр нь тэгээд томруулдаг шилээр хармаар порцтойг нь яана. Зэвүүн гэдэг нь, хадам ээж эхнэрийг маань дэмжиж байна гэж жигтэйхэн.
Гурав дах өдөр: Би ажил руугаа алхаж биш гүйж хүрэв. Өдрийн хоолны цагийг, тэнгэрийн хишиг шиг л хүлээлээ. Өдрийн хоолоо уул нь зооглодог байсан юм шиг байгаа юм, гэтэл ховдоглосон уу яасан, ажилынхан маань намайг өрөвдсөн маягтай харцгааж байгааг анзаарав. Болоо ч үгүй нэг нь, эхнэр чинь хоол өгөхөө болио юу? Хэрэг тариа юу? гэж байна. Орой нь гэрт, хадам аав ердийнхөөрөө хооллоё гэж хоол нэхэж өгөөд эмэгтэйчүүдэд амаа таглуулж, бидний өмнө чанасан лууван, давсгүй өргөст хэмхтэй том гэгчийн тавагтай жижигхэн зүйл тавигдав. Би ч энх тайван ч зангаа хадгалсаар. Хоолны үеэр, эхнэр бидэнд, оройн 6 цагаас хойш хооллохгүй байхын ашиг тусын тухай хэсэг лекц уншиж, бид өөрсдийгөө хоол идсэнд тооцож гунигтай нөхдүүд босоцгоов.
Дөрөв дөх өдөр: Тусгай хоол иддэг, энэхүү дайнд өртөөгүй муурандаа атаархаж эхлэв.
Тав дах өдөр: Хадам ээж маань хүн шүү. Эхнэрийн маань сонор сэрэмжийн завсраар ганц гонзгой хиам авчирч, бид ч гялалзуулав. Ийм хиаманд дуртай юм шиг байна, эхнэрийн дайн дуусахаар хадам ээждээ авч өгч талархана даа гэж бодсоныг минь яана. Хадамдаа шүү. Орой нь орондоо, эхнэрийнхээ араас тэвэрч, чихэнд нь, хайраа, чи яах гэж тэмцэлдээд байгаа юм дээ? Чи минь байгаагаараа сайхан шүү дээ гэсэн маягтай юм шивнэн энхрийлэв. Хэлж дуусаагүй байтал тохойгоороо ёворчих юм. За за, массаж гэж л бодохоос...
Зургаа дах өдөр: Тэвчээр барагдлаа. Хайрт эхнэртээ, -“Эрэгтэй хүн сайн хооллож байх хэрэгтэй шүү дээ, үгүй бол эрч хүчгүй болно, сульдна” гэх маягийн юм хэллээ. Тус нэмэр алга. Тэгсэн тэр орой хөгжилтэй юм болж, хадам аав хэдэн түүхий ногоо хутгасан салат идээд босохдоо, -Цадчихлаа гээд боссоныг нь яана! Жүжиглэл үү? Харахад үнэн л харагдсан.
Долоо дох өдөр: Баасан гариг, бөөн баяр! Ажилынхаа дараа шар айраг, шарсан төмс, жигнэсэн мах, ямар ч чанасан, чанаагүй ногоогүй! Ура! Тэнгэрлэг амьдралаас газар шороон дээрээ бууя даа. Ха ха ха! Бодож дуусаагүй байтал эхнэр залгаж, гэр бүлээрээ салхинд гарах тул ажилаасаа шууд ирэх гарцгүй тушаал буулгав. Хм, ногоо л иднэ биз, ногооны шорлог хий гэх болов уу гэж бодсоноо дотор муухай оргив.
Найм дах өдөр: Орой нь, хадам ээж минь тагт руу ирмээд, учир мэдэхгүй охины минь нүдийг дарах шахуу өөр өрөө рүү авч орсноор, 2 ширхэг хот дог амаа олохгүй зооглов. Хадмыгаа өөрийн эрхгүй ээж минь гэж, сэтгэл уяран хайр хүрсэнийг яана. Эмэгтэйчүүдийн сэтгүүлийн янзан бүрийн зөвлөгөөн дунд, өөрөө турахдаа гэр бүлийг нь хамруулах зөвлөгөө байсан юм байх даа гэж бодоод их дургүй хүрч байлаа.
Ес дөх өдөр: Хадмуудтайгаа нууцаар гадуур хооллов. Бидний эв нэгдэл нягтарч байна аа.
Арав дах өдөр: Эхнэр маань, өнөөх аймшигт джинсээ өмсөж үзэж байна. Тэгснээ зоволгүй товчилж байх юм. Би бүр гайхаж, нэг сантиметр ч тураагүй гэдэгт мөрий тавихад бэлэн байсныг нь яана. Тэгсэн, аав ээж хоёр маань бие бие рүүгээ жоготой харц чулуудацгааж байна. Аанхаан! Оёдлын машин, хадам ээжийн чадварлаг гар мандтугай! Ингээд, аз жаргалаар гийсэн эхнэр минь өвөр дээр минь сууж, гартаа барьсан тавгандах амтат бялууны хэрчимээ амтархан идэж сууна. Би чинь түүнийхээ энэ байдал, эрх занд нь дуртай, түүнийгээ байгаагаар нь хайрладаг болохоос түүний сантиметрт хайртай биш шүү дээ. Тэгээд би, өнөөх джинсийг нь муур минь л олж ордог нууц газар нуучихсан даа. Муур маань намайг барьж өгөхгүй гэдэгт итгэлтэй байгаа.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Хоол Гэр бүл

Apr 03, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo