Sugar

Хувь тавилан ба далд ухамсар

Jan 09, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан

Хувь тавилан ба далд ухамсар

Сэтгэл зүйн судалгаа гэсэн ойлголт гарахаас бүр өмнө,  эртний грекийн агуу эмч Эскулап, Гиппократ нар,  “дотоод оюун ухаан буюу далд ухамсар”-ын талаар мэддэг байсныг  Парацельс, олон бүтээлүүддээ дурдсан байдаг. 20-р зуунд, сэтгэл зүйч Зигмунд Фрейд хүний оюун ухааныг, нилээн хэдэн давхарга болгон хуваасан судалгаа хийж сэтгэл судлал, сэтгэцийн эмнэл зүйн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан ажээ.

Орчин үеийн сэтгэл судлаачид оюун ухааныг, ухамсарт оюун ухаан, ухамсарт бус оюун ухаан /далд ухамсар/ гэж хоёр ангилан үздэг. Эдгээр нь тус тусдаа, бие биенээс хамааралгүй оршдог гэж үздэг бөгөөд далд ухамсарыг хүний огт тайлагдаагүй, нууцлаг зүйл ба хүн төрөлхтөн тайлж мэдэхийн төлөө эрмэлзсээр ирсэн, одоо ч тайлаагүй байгаа нэгэн хэсэг гэж тодорхойлдог. Жишээ нь: та, яг одоо энэ мөрүүдийг уншиж байхдаа, уг бичээстэй хуудсыг харж, үг бүрийн утгыг бодож, мөн энэ үедээ нэгэн зэрэг, зарим ойролцоо гарч байгаа чимээг сонсож, орчныхоо агаарын температурыг мэдэрч, гар бусад эрхтэнүүдийнхээ байрлалуудыг ч мөн мэдэрч суугаа. Мөн энэ үед амьсгал түргэсэх, биеийн булчинг чангарч суларч буйг ч мэдэрч байдаг. Энэхүү, нэгэн зэрэг мэдэрч байгаа эдгээр зүйлсийг та, ухамсарт оюун ухаанаар хүлээж аваагүй. Яагаад гэвэл, таны унших ойлгох үйлдлүүд таны ухамсарт оюунаар хийгдэж харин бусад мэдрэмжүүд ухамсарт бус оюун буюу далд ухамсарын хүрээнд явагдсан. Ийнхүү далд ухамсар биднээс шалтгаацахгүй эргэн тойрны олон зүйлийг хүлээж авч байдаг бөгөөд ухамсарт бус далд ухамсарын хүлээн авалт, ухамсарт оюун ухаанаас хамаагүй илүү өргөн, гүн гүнзгий, бүхий л бодит байдлыг тэр чигт нь хүлээн авч байдаг. Тиймээс, “мөсөн уул”-ын ил орой хэсгийг ухамсарт оюун ухаан, уснаас далд асар том суурь хэсгийг далд ухамсар гэж зүйрлүүлэн үздэг байна. Далд ухамсар нь, бидний амьдралын бүхий л зүйлсийг архив мэт хадгалж байдаг хувь тавиланд нөлөөлөх хүчтэй зүйл гэдгийг сүүлийн үеийн шинжилгээ судалгаагаар нотолсоор байгаа юм. Тиймээс, ухамсарт хүсэл ба далд ухамсар хоёрын зохилдлогоог ойртуулж, далд ухамсараа сонсож сурах нь хувь тавиланд нөлөөлдөг гэж үздэг. Энэ нь бидний, байгалиас заяасан итгэл үнэмшлийн түвшинг хөндөж байдаг бөгөөд энгийн үгээр бол, өвдвөл эдгэнэ гэдэгтээ итгэх, азгүйтвэл амжилт ирнэ гэдэгт итгэх. Хүний итгэл үнэмшил бол хувь тавилангаа өөрчлөх далд ухамсрын нэгэн зэвсэг гэдэгт итгээрэй. Хүний дотоод нөөц, далд ухамсар хоёр салшгүй нэгэн хүч юм. Өөдрөг сэтгэл бол далд ухамсараа өөртөө үйлчлүүлэх гайхалтай боломж гэдгийг мөн санах хэрэгтэй.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан

Jan 09, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo