Sugar

Мөнгө хураах урлаг

Apr 12, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Мөнгө хураах урлаг

Мөнгө хураах асуудал нь, тийм ч амар биш, зохих хэмжээний хариуцлага, бүр сахилга бат, тодорхой зүтгэл шаардаж байдаг. Хадгалах, хураах хоёрыг салгаж үзэх хэрэгтэй бөгөөд хураах нь өсөх ашиг бүхий хадгаламжийн хэлбэр, хадгалах нь “гудсан доор” дарах цуглуулахыг хэлж болох юм. Хэрэв та, мөнгөө хураагаад эхэлчихсэн бол, танд баяр хүргэе. Энэ нь, та, баталгаатай ирээдүй болох санхүүгийн  “Аюулгүйн дэр”-ээ бүтээгээд эхэлчихсэн байна гэсэн үг  бөгөөд хэрэв, таны “аюулгүйн дэр”, орлого олоогүй нөхцөлд 6 сарын турш  хамгаалж чадахаар байгаа бол таныг магтах хэрэгтэй болно. Гэхдээ, дараах,  мөнгө хураах нийтлэг стратегуудыг судалж, энэ асуудлаар гаршсан, санхүү төлөвлөлтийн мэргэжилтэн Дэвид Блэйлокын зөвлөгөөтэй танилцах нь, алдаа гаргахгүй байхад тань тустай, мөн мөнгө хураахаар зорьж буй хүмүүст ч хэрэгтэй байх биз ээ.

-Зарлага, зардлуудаас илүү гарсан, мөнгөө хадгалах нь, хэд нь тодорхойгүй мөнгө хадгаламжид хийх, дараагийн хураах мөнгө хийгдэхгүй байх, мөн буцааж авч хэрэглэх байдалд оруулах магадлалтай байдаг. Харин, зайлшгүй хийх төлбөр мэт тооцон, болвол, данснаас шууд шилждэгээр зохион байгуулвал, хэсэг хугацааны дараа хадгаламж дах мөнгө тань, өөрийг тань гайхтал өссөн байдаг. Мөн хугацаатай хадгаламжид хадгалуулах бүр сайн гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ, төлөвлөгдөөгүй зардалд зориулан хугацаагүй хадгаламжид, багахан мөнгө үлдээж байршуулдаг байх хэрэгтэй. Хурааж буй мөнгөө ганцхан зүйлд зориулж байгаа бол нэг дансанд, хэрэв олон зүйлд зориулахаар /байр, машин, сургалтын төлбөр, амралтын зардал гэх мэт/ хадгалж байгаа бол зориулалт тус бүрээр салгаж хадгалах нь илүү үр дүнтэй, баримжаатай байдаг. Амьдралын хэрэгцээгээ тооцон, аль болох тодорхой хугацаанд, тодорхой тооны мөнгө хийж занших нь, санхүүгийн сахилгад суралцах, сахих давуу талтай ба санхүүгийн эрх чөлөөнд хүрэх сайхан алхамын эхлэл болдог.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Apr 12, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo