-Ижил төстэй хувцаснууд. Үүнд, цагаан цамцууд ордоггүй. Харин, ижил төстэй
хээ хуартай нэг төрлийн олон хувцас орно. Тэдгээрээс өмсдөгийгөө авч үлдээд
салсан нь дээр. Сольж өмсөж буй нь анзаарагдахгүй эдгээр хувцаснууд зай
бөглөхөөс цаашгүй гэдэгтэй санал нэгднэ биз ээ.

-Олон жилийн өмнө авч байсан хувцаснууд. Удсан боловч бараг өмсдөггүй,
өмсөгдөх биз гэж боддог хувцаснуудаас салсан нь дээр

-Гэрт өмсөх боломжтой гэж боддог хуучирсан хувцаснууд. Биед эвтэй учираас, удаан өмссөн салж
чаддаггүй хувцаснуудаа гэртээ өмсөхөөр төлөвлөчихдөг. Гэтэл эмэгтэй хүн гэртээ
ч загварлаг, сайхан хувцаслах ёстой гэсэн үзлийг эдгээр хувцаснууд үгүйсгэж
байдаг

-Хуучны загварын хувцаснууд. Тухайн үедээ модонд орж байсан, шинээрээ шахуу
эдгээр хувцасыг, загвар зориулалтыг нь өөрчилж болох талаар оёдолчинтой
зөвлөлдөөд болоогүй тохиолдолд хурдхан салсан нь дээр гэдэг

-Урд нь таашаан өмсдөг байсан, одоо таарахаа больсон хувцаснууд. Хэзээ ч юм
өмснө, таарах биз гэсэн бодолтой хадгалдаг, эдгээр хувцаснуудыг харах болгонд
тань, таны сэтгэхүйд таагүй нөлөөлж байдаг тул салах хэрэгтэй

-Таагүй дурсамжтай холбоотой хувцаснууд. Эд зүйлс ч өөрийн гэсэн энергитэй
байдаг талаар сүүлийн үеийн судалгаагаар нотлогдсоор байгааг мартаж болохгүй. Хадгалж
хэрэггүй

-Нөхөж, сэргээж болохгүй болсон ч, хаяж чаддаггүй хайртай хувцаснууд, хоёр эмэгтэй
хүний нэгд нь заавал байдаг гэнэ. Тэдгээрээс зоригтой салж сураарай. Өөр бусад шинэ зүйлстэй болох орон зай бүрднэ
гэсэн үг
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 22, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.