Энэхүү аялал маань дотоод сэтгэхүйгээ таних аялал бөгөөд өөрийгөө сонсох чадварыг хөгжүүлэхэд чиглэгддэг. Энэ аялалд дуу чимээгүй нам гүм орчин л хэрэгтэй.
Эрдэмтэд, хүн нам гүм орчинд нэг өдрийг өнгөрүүлэхэд, ой санамж нь сайжирч, мэдээллүүдийг шинжлэх, ялгаж салгах чадвар дээшилж, тархиний эд эс сэргэж төлжих сайн үр дүнтэй гэж үзжээ.
Чанга дуу чимээ, тархи болон бие организмд муу нөлөөлдөг бөгөөд цусны даралт ихсэх, нойргүйдэлд хүргэх, зүрхний өвчнийг өдөөх сэдрээх зэрэг таагүй үр дүнд хүргэдгийг нотолж,нам гүм орчин, хүнд нөлөөлөх давуу талуудыг тодорхойлжээ.
1. Тархины эд эсүүд шинээр нөхөгдөн, өсдөг
Туршилтаар, тархины сэтгэл хөдлөл болон ой санамжийн хэсэгт, шинээр эд эс төлжин өссөн байна.2. Ой санамж сайжирдаг.
Хичнээн дуу чимээ багатай байсан ч тархи маш мэдрэмтгий эрхтэн учраас бага дуу авиаг ч хүлээн авсаар байдаг. Дуртай дуугаа сонсож байгаад хөгжмөө зогсооход, хэрэв үг аяыг нь мэддэг бол тэр дуу тархин дотор үргэлжлэн тоглосоор л байдаг гэнэ. Тархи, ой санамжаас, танил үг аяыг татаж, энэ үед тархины гадаргуу ачаалалтай ажиллаж байдаг ажээ. Тиймээс, нам гүм орчинг хааяа ч атугай эрэлхийлэн, цаг зав гарган ой тогтоолтоо сайжруулахыг зөвлөж байна.3. Рефлексүүд ангилагддаг
Тархи, гадны нөлөөгөөр өдөөгдөхгүй байгаа тохиолдолд аливааг анхаарахаа больж, мэдээллийг ангилах үйлдэлийн дэглэмд шилжих бөгөөд үүнийг рефлекс гэнэ.
Гаднын дуу чимээ, тархийг сонсохоос өөр аргагүй байдалд оруулж байдаг. Хэрэв эргэн тойронд, дуу чимээгүй нам гүм байвал, тархи бидний дотоод ертөнцийг л сонсох болно. Энэ бол өөрийгөө таних гайхамшигт аялал юм.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Зөвлөгөө Шинжлэх ухаан Эрүүл мэнд
Sep 14, 2016 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.