Репейны, касторовое масло – үс ургуулдаг
Апельсины эфирын тос – язралтад – биеийн тостой хольж түрхдэг. Химийн бодис, нар, салхины үйлчлэлээр гэмтсэн үсийг сэргээдэг
Барагшун – арьсны язралтад, биеийн тос, усанд найруулж түрхдэг
Далайн давс – хумс, биеийн арьсанд
Лавандын эфирын тос – ангижруулагчид 2-3 дусал нэмэхэд, үс удаан, хиртэж тослогтдоггүй
Бергамотын эфирийн тос – хөлс, тосны булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэгээс, тослог арьсыг арчилдаг. Суурь тосондоо дусааж хэрэглэдэг
Е, А амин дэм /капсултай/ - хуурайшиж хагарсан уруул, мөн зовхинд түрхдэг Цайны модны тос – батганд түрхдэг
Алимны цуу /яблочный уксус/ - арьсны язралтад, биедээ дээрээс доош чиглүүлэн түрхдэг
Розмарины эфирийн тос – ямар ч тостой хольж массаж хийхэд, ядаргаа тайлагдаж арьсны өнгө сэргэнэ
Нарсны эфирийн тос – арьсыг толийлгож, залуужуулдаг
Глицерин – гарын арьсыг гайхалтай зөөллөж өгдөг
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Dec 25, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.
Source - woman