Ном сонирхох нь хүний
зан авиртай холбоотой. Мөн адал явдалт ном хүний тархийг дасгалжуулдаг гэнэ.
Өөртөө итгэлтэй хүмүүс урьдаас тааварлах аргагүй төгсгөлтэй номонд дуртай бол өөрт итгэл муутай хүмүүс унших явцад яаж төгсгөх нь ойлгогдох адал явдалтай ном уншиж их таашаал авдаг гэж судлаачид дүгнэв. Огайо мужийн Их сургуулийн эрдэмтэн Сильвия Ноблох-Уэстервик “Эргэлзэж тээнэгэлздэг хүмүүст анхнаасаа л гэмт хэрэг үйлдсэнийг мэдэх нь амар, ингэснээр өөрт итгэлтэй болдог бололтой” гэж үзэж байна. Тэрээр адал явдалд хүмүүс яагаад их дуртай байдаг талаар шинжлэх ухааны онол, тайлбар бараг үгүйгэж нэмж хэллээ. Ерөнхийдөө сэтгэх процессоос таашаал авах хандлагатай хүмүүс адал явдалд дуртай байдаг гэнэ. “Адал явдалт зохиол бол уран зохиолын хамгийн хүнд жанрын нэг. Түүнд олон сэжигтэн, янз бүрийн учир шалтгаан их байдаг... Энэ бол зүгээр нэг сайн залуу муугийн эсрэг тулалддаг өгүүллэг биш. Ийм судалгаа бүгдэд практик ач холбогдолтой. Хэрэв ажил дээр бүтэлгүй өдөр байж, таны өөрийгөө хүндлэх мэдрэмжинд сөрөг нөлөөлбөл та ердийн сонгодогоос арай хөнгөн ном сонгож уншаарай” гэж эрдэмтэн Ноблох-Уэстервик зөвлөж байна. Мөн адал явдалт зохиол сэтгэл санааг өргөөд зогсохгүй, сэтгэж сургадаг аж.
Тиймээс адал явдалт
зохиолын хэрэгцээ өндөр байсаар байгаа билээ. “Өнөөдөр хүмүүс бага уншиж байна,
тэгэхдээ бүр унших ёстой юмаа уншихгүй байна. Өмнө нь Кафкаг уншсан гэвэл таны
нэр хүнд дээшилдэг байлаа. Гэтэл одоо бараг солиотой хүн мэт таныг харна.
Сонгодогуудаас өнөөдөр зөвхөн Булгаковыг л уншиж байна” гэж Оросын орос хэл ба
уран зохиолын багш нарын нийгэмлэгээс нийтэлжээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Dec 12, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.