Хүн унтахын өмнө, олон шийдэгдээгүй асуудлын
тухай бодоход, нойрсох үед энерги нь хоёр дахин бага болж бууран хөгшрөх
процесс хурдасдаг байна.
Өглөөний 4 цагийн үед хүний энерги, хамгийн доод түвшинд очдог бөгөөд энэ үед хүн хамгийн бөх унтдаг аж. Энэхүү энергийн бууралттай холбоотой, нас баралт энэ үед өндөрсдөг гэж үздэг. Өглөөг 4 цагт эхэлдэг гэх ба энергийн өсөлт эхэлдэг бөгөөд хамгийн нарийн цэвэр энерги энэ үед бий болдог. Өглөөний 4-с 7 цагийг, тарни, залбирлын цаг гэж үздэг ба “хэн эрт босно, түүнд Бурхан өгдөг” гэсэн зүйр үгийг оргүй гэж үзэж болохгүй юм. Өглөөний хүслийг хамгийн хүчтэй, биелэх магадлал өндөр гэдэг бөгөөд буруу хүслээс өглөөд болгоомжлох хэрэгтэй байдаг гэнэ. Нийц, зохилдлогоог эрхэмлэдэг хүмүүс, өглөөний 4-5 цагт босч, орой 9 цагийн үед унтахыг эрхэмлэдэг. Энэ нь гадаад энергийг бууруулж, нарийн энергийг өсгөдөг бөгөөд ингэснээр, хүний энерги, тухайн хоромд болж буй зүйлд биш, харин илүү далайцтай зүйлд зарцуулагдаж эхэлдэг аж. Тиймээс эрт босдог хүмүүс энергийг хуримтлуулж бодолтой зарцуулдаг, харин орой босдог хүмүүс, энергийг шууд зарцуулж, бодитжуулж байдаг гэж үздэг байна. Өглөөний хүслийн биелэх магадлалыг ашиглан, хамгийн эерэг бодол, зорилготой зүйл эрхлэн өнгөрүүлэх нь ажил амьдралд тустай байдаг байна. Урдны хүмүүс эрт босдог, эрт ажил төрлөө эмхэлж цэгцэлдэг, залбирдаг, дээж юугаан өргөдөг байсан нь бидний өвлөх, үргэлжлүүлэх ёстой ёс заншил билээ. Өвөө, эмээ нарын, -“эрт босцгоо, бурхан хүнээ тоолоход, унтаж байгаа хүнийг тоолдоггүй юм, тооллогоноос хоцорлоо, ажил чинь бүтэхгүй” гэдэг байсныг мартаж болохгүй биз ээ...
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Feb 21, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.