1. Хайртай ч байсан, түүнийг суллан тавьж сур. Энэ бол үл хамаарлын агуу хууль юм. Өөрийнхөө хайртай байгаагийн төлөө бусдыг уях, тэмцэх нь түүнээс ихийг алдахад хүргэдэг. Сайтар тунгаан бодоод, хүнд, өөрөө өөрийн амьдралыг хариуцах боломжийг өг.
2. Хүн бүр өөртөө л зориулагддаг. Хүнийг өөрчилж өөрийнхөөр байлгахыг бүү оролд. Хүнийг байгаагаар нь хүлээж ав. Бидний хоорондын ялгаа бидний, харилцаа, амьдралыг чимдэг гэдгийг ойлго.
3. Хүмүүсийг ойртуулж дотносуулдаг зүйл бол, адил төстэй чанар, хуурмаг сайхан магтаал, хамт өнгөрүүлсэн амьдрал биш харин тэрхүү ялгаатай чанаруудаа ойлголцох үе юм. Хүнтэй ямар нэг зүйлийг нь өөрчлөх, өөрийнхөөрөө байлгах хүсэл агуулахгүйгээр харьцах үед, хүмүүс, ном уншиж байгаа юм шиг, зарим зүйл дээр санаа нэгдэх, зарим зүйл дээр нэгдэхгүй байх гэх мэт улам сонирхолтой болж энгийн сайхан харилцаа, зүйрлэшгүй сайхан, хөнгөхөн, салахын аргагүй мэдрэмж төрж байдаг. Аливаад итгүүлэн үнэмшүүлэх, зөвлөгөөгөөр булах бол дотносох харилцааны дайсан юм.
4. Харамсалтай нь, энэхүү наад захын эдгээр зүйлийг мэдэхгүй байснаар, хайртай дотны хүнээ алдах хүртэл өндөр үнээр төлөх болдог гэдгийг сана. Ухаантай бай.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 29, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.