1.Өөрийн алсын төлөвлөгөөг нууцлах хэрэгтэй. Энэ төлөвлөгөөгөө биелтэл дуугүй байх ёстой аж. Ер нь ямар ч санаа, төлөвлөгөө хэзээд төгс байдаггүй тул, олон сул хэсгүүдтэй байдаг, тиймээс гаднаас амархан нураах боломжтой байдаг байна.
2. Ямар нэг сайн үйлс, буян хийх гэж байгаа бол мөн ярьдаггүй. Сайн үйлс нь энэ дэлхий дээрх хамгийн ховор үйлдэл тул, нүдний цөцгий мэт хамгаалах ёстойгоос гадна, мөн өөрөө үүнийг хийж буйгаа гайхуулах нь сайн үйлээс ирэх сайн зүйлийг үгүй болгодог.
3. Мөн өөрийн ариглан хэмнэлтийн талаар хаа хамаагүй ярьдаггүй. Энэхүү хэмнэлтийн зорилго үгүй болно.
4. Өөрийн баатарлаг үйлс, үйлдлийн талаар ярьдаггүй.
5. Бишрэл шүтлэгийнхээ талаар ярьж хэрэггүй. Шашин шүтлэгийн тухай, тодорхой түвшинд хүрсэн хүн ярих, дэлгэрүүлэх эрхтэй болдог зүйл.
6. Гэр бүлийнхээ тухай, гэр оронд болж буй зүйлсийнхээ тухай ярьж болдоггүй. Та, гэр бүлийнхээ асуудлын талаар хир бага ярьна төдийчинээ гэр бүл тань бэхжижи байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй.
7. Хэн нэгнээс сонссон муу, муухай үгсийг дамжуулан ярьж болохгүй. Гудамжинд гутлаа муухай болгодог, харин ухамсраа бүү муухай болго.Гэртээ орж ирээд, замын турш сонссон тэнэг хүний яриаг дамжуулах нь нөгөө хүнээс огт ялгарахгүй, гэртээ орж ирээд гутлаа тайлахгүй байгаатай адил
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Dec 09, 2016 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.