Sugar

Ухаалаг нойрны дэглэм

May 12, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Ухаалаг нойрны дэглэм

Өдөр бүрийн дэглэмээ, хүн, ухаалгаар зохицуулах нь, цаг үетэйгээ, эрүүлээр хөл нийлүүлэн алхах сайхан боломжийг өгөх юм. Шөнийн амьдралтай амьтадыг эс тооцвол, бараг бүх амьд амьтан, өдөртөө амьдралын идэвхитэй хөдөлгөөнд байж, харин шөнө нь унтаж амрахаар зохицуулагдсан байдаг. Энэ нь, нартай холбоотой байдаг бөгөөд нар, бие организмын үйл хөдлөлийн процессыг идэвхижүүлж харин, сар, бие организмыг суллаж, амрах боломжийн өгч байдаг байна. Нарны нөлөө, өдрийн цагаар бүрэн амрах боломж өгдөггүй, үүний адил сар мөн, шөнийн цагаар бүрэн хэмжээгээр ажиллах нөхцөл гаргаж чаддаггүй. Ийнхүү шөнийн цагаар ажиллах нь бие организмд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. 

Хүний оюун ухаан оройн 9-с 11 цагийн хооронд амрах ёстой байдаг гэнэ. Энэ дэглэмийг байнга зөрчдөг цаг үед бид амьдарч байгаа нь нууцгүй юм. Гэтэл, энэ дэглэмийг зөрчисний уршигаар, оюун ухааны хүч суларч, сар жилээр тогтсон энэхүү зөрчил нь, хүнийг ерөнхийд нь сулруулж буруу зуршилууддаа баригдах, сайн мууг ялгах чадвар нь буурах, амьтанлаг хэрэгцээ болох секс, хоол, нойрны асуудлуудад хэт эзэмдэгдэх хүртэл сөрөг байдалд ордог байна. Эдгээр нь гүнзгийрч, архаг ядаргаа, зүрх судасны системийн өвчлөл, цусны даралт ихсэх өвчинд хүргэдэг. Хувхайрч сааралтсан царайны өнгө, цоггүй ядрангуй харц, удаан сэтгэх, толгой өвдөх зэрэг нь, оюун ухааныг амраахад зориулагдсан байгалаас заяасан цаг хугацаанд, оюунаа амраах дэглэмийг зөрчиж байгаагийн эхний шинжүүдийг харуулдаг. Хэрэв, оройн 11-с шөнийн 1 цагийн хооронд унтахгүй бол, амьдралын эрч хүч тэтгэгдэх хугацаагаа алддаг. Үүнээс болж, бие тамиргүй болж, уруу үзэлд ноёлуулж, бие хүндэрч, бие мах бод, сэтгэл санааны өвчлөлүүдэд өртдөг. Шөнийн 1-с, 3 цагийн хооронд унтахгүй байх нь, сэтгэл санааны эрч хүчээ алдахад хүргэнэ. Зан чанар өөрчлөгдөж бухимдуу болох, сонсгол, үнэр, хараа, хүртэхүй, амт мэдрэх чадвар мууддаг байна. Оюун ухаан буюу аливаад хандах ухаалаг хандлага гэдэг нь, биднийг тойрон буй зүйлсийн амьдралд маань нөлөөлөх хүчийг ойлгох, цаг хугацааг үнэлдэг байх, цаг хугацааны хүчийг ойлгох, цаг хугацаанд нь тухайн зүйлсийг тааруулахыг хичээх чанарыг хэлнэ. Энэхүү, унтаж амрах нойрны дэглэмийг мөрдөхөд саад болох, ээлжийн ажилтай байх, амрах боломжгүй дуу чимээтэй орчин зэрэг биднээс шалтгаалаагүй олон шалтгаанууд байдаг бөгөөд үүнийг аль болох өөрийн эрүүл мэндийг үнэлэх талаас тооцож шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй юм.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

May 12, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo