Өглөө бүр, болвол
толиныхоо өмнө суугаад, хэнээс ч ичиж болгоомжлохгүйгээр дараах текстийг хэлж
заншвал амьдралын тань утга учир шинэчлэгдэн өөрчлөгдөж амжилтын үүд нээгддэг. Ичиж
нэрлэхээд, энгийн өдрүүдийг ердийн өнгөрүүлснээс, мөн бодолдоо өөрийгөө хурцлах
гэж төөрөлдөж байхаар, хэлж, өгүүлэхийг хичээн, бодол, үгийн хүчийг хослуулан
хэрэглэх нь дээр биз ээ. Хажуу хавьдаа хачин сонин харагдаж багахан доог
тохуунд өртлөө гээд яахав, үр дүнгий нь харааад өөрсдөө ч дуурайна гээд
зориглочихоорой.
Энэ өглөө, би сэрээд, өнөөдөр миний амьдралын хамгийн сайн өдөр болно гэдгийг ойлголоо. Тиймээ, баяртай сайхан өдөр. Өнгөрүүлсэн амьдралынхаа баяр гуниг бүх зүйлд, мөн өөртөө баярлаж байна. Өнгөрсөн үе минь л намайг хүчтэй болгож, өнөөдөр толгойгоо дээр өргөн, сэхүүн алхах боломжийг надад өгсөн. Намайг хүрээлэн байдаг, өглөөний шүүдэр, нар, үүл, модод, цэцэгс, шувуудын жиргээн, хажууд минь байгаа хайртай дотнын хүмүүс, гэр орны минь дотно танил үнэр, намайг хүлээх миний ажил, энэ бүх энгийн үнэт зүйлсийг надад байгаад нь би, баярлаж байна. /өөрийнхөө баярлаж явдаг зүйлсээ нэмээрэй/ Баяр жаргалаа хуваалцая, бас хэн нэгнийг инээлгэнэ, инээмсэглүүлнэ. Танихгүй хүнд ч тусалж, сайн зүйл хиймээр байна. Хэн нэгэн гуниглаж зовсон хүнд, чин сэтгэлээсээ магтаал хайрлаж урам өгнө өө. Хүүхэддээ, хайртдаа би, та нар минь хамгаас онцгой юутай ч зүйрлэшгүй хайр, амьдралын минь гэрэл гэгээ гэж зүрхнээсээ хэлнэ. Би өөртөө байхгүй зүйлд огтхон ч санаа зовохоо болилоо. Харин байгаа зүйлсээ үнэлэн амьдарна. Миний итгэл, миний мэдрэмж намайг зорилго руу минь хөтөлнө. Орой би, сая сая одод анивчин гялалзаж, саран авхай мишээсэн шөнийн тэнгэрийн хязгааргүйг бахдан баярлах болно. Тиймээ! Би, орой хамгийн сайхан өдөртөө талархан, маргаашийнхаа сайхныг догдлон хүлээсээр аз жаргалтай хүүхэд мэт нойрсох болно.
Өөрсдийн ойлгодог хэлээр
үүнийг ярьж хэлэх нь, үг, бодлын тань хүчийг хурцалж, амьдралын тань утга учрыг
өөрчилнө. Тарни, уншлагын хэмжээнд авч үзэн, өөртөө таалагдах үгсээр хүчжүүлэн
уншаарай. Хамгийн сайхан өдрийн, хамгийн сайхан мэдээгээ хүргэнэм...
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jan 17, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.