Sugar

Өөрийгөө эрхлүүлэхгүй бол, өөр хэн ч таныг эрхлүүлэхгүй

Oct 15, 2016 - by Nimo

Зөвлөгөө

Эрхлэх дургүй хэн байх билээ. Эрхлүүлэх гэдэг үгийг, бага насны хүүхдийг хэт эрхлүүлснээс хүмүүжилгүй болсон, болдог гэх мэт үргэлж буруу талаас нь харж ирсэн байдаг. 

Гэтэл эрхлүүлэхийг, хүний олон сайхан чанаруудыг төлөвшихөд тус болдог дотно харьцаа, үйлдэл гэж мэддэггүй. Зүрх зоригтой, туйлбартай, аймхай халирхай биш, дур зоргоороо, чөлөөтэй зан чанар, эрхлүүлэхээс үүдэлтэй гэнэ. Ингээд өөрсдийгөө эрхлүүлэхэд суралцацгаая. Хүн амьдралдаа олон зүйлийг хүсч байдаг. Тэгвэл түүнийгээ хүлээн авч сурахаас эхлэх хэрэгтэй. Хүслийг заавал хэн нэгэн биелүүлэх ёстой гэж үү? Хүлээхгүйгээр, хүссэн зүйлээ амьдралдаа оруулж ирэх нь бидний эрх биш үү? Зөвхөн өөртөө таалагдсан эд зүйлс, үйлдэл үйл явдлыг өөртөө зориулахыг зөвшөөрөх нь, өөрийгөө эрхлүүлж байна гэсэн үг. Та зөвшөөрч байна уу? Та, өөрийн хэрэглээнээс, үйлдлээс хязгаарладаг тэр зүйлсийн үнэ цэнээс, та хэзээ ч хямд бус. Та чөлөөтэй өөртөө, цаг зав, мөнгө төгрөг, үйл үйлдэлээ зарцуулж сур. Тэгвэл та бусдад, үнэ цэнэтэй, жинтэй,сайхан, сэтгэл татмаар харагдаж, эрхлүүлэх мэдрэмжийг нь төрүүлдэг. Өдөр тутмын хэрэгцээ хэрэглээ, ирээдүйд төлөвлөсөн баялагаас чинь илүү, өнөөдөр өөрийгөө эрхлүүлэх чинь таны өөртөө хийх хамгийн чухал хөрөнгө оруулалт гэдгийг бүү мартаарай. Тав тухтай таатай орчин, анхилуун сайхан үнэр, дуртай аялгуу, дэгжин сайхан хувцаслалт, өдөр тутмын тань дагуул байхад, өөрийгөө эрхлүүлэх үйлдэл чинь тусална гэдэгт бүрэн итгээрэй.

Танд амжилт хүсье. Өөрийгөө эрхлүүл! Эрхлүүлье!  

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө

Oct 15, 2016 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo