“Танд барьсан, аяга халуун цайнд, та, талархаж
чаддаггүй бол, таны баяр маш богино”, гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг.
Баяр, талархал хоёр салшгүй гэдгийг мэддэггүй эсвэл мэдэхийг хүсдэггүй хүмүүс, аливаа ивээлээс хол байдаг. Ивээл гэдэг нь, сайхан орчиндох, сайн харьцаагаар дүүрэн амьдрал юм. Та, одоо өөртөө байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун биш байдаг бол, ирээдүйд, хичнээн ч их баялагтай болсон, та сэтгэл хангалуун биш л байх болно. “Сэтгэл ханах” нь, тодорхой нэг сайн сайхан байдлаас хамаардаггүй, харин сэтгэл зүрхний баярлах, талархахтай холбоотой сэтгэхүйн үйлдэл гэдгийг ойлгох хэрэгтэй.
Талархал 3 үе шаттай байдаг бөгөөд, эхнийх нь, бидэнд тохиолдож байгаа бүх сайн зүйлс болон байгаа сайн зүйлсдээ талархах, хоёрдох нь, бидний амьдралыг бүрдүүлдэг, энгийн, анзаарагдамгүй бүх зүйлд талархах, сүүлийн хамгийн хэцүү нь, дургүй, хүнд хэцүү зүйлийг ч хүлээн авч талархах. Амаргүй байгаа биз? Гэхдээ, үүнийг сурснаар, талархлын хязгааргүй эрч хүчийг ашиглан, аз жаргалтай болох боломжтой болно. Та, гишгэж буй Газар шороо, тэвэрт нь бүүвэйлэгддэг хөх Тэнгэр, өгөөмөр, баялаг Байгал дэлхий, гэрэл туяагаа илгээн дулаацуулагч Нар, бүгдэнд нь таларх. Баярлахад догдолдог зүрхэндээ ч талархаарай. Амьдрал тань, баяр баяслаар, халгин цалгих болно.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 17, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.