Sugar

Өөрийгөө сахилгажуулах нь

Apr 01, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Өөрийгөө сахилгажуулах нь

Сайн зуршилуудыг хэвшил болгох, муу зуршлуудаас салахад тустай энэ аргыг хэрэглэснээр хүн өөртөө итгэлтэй болж, өөрийгөө буруутгах бодлоос салж, өөрийгөө хүндлэн хайрлах сэтгэлтэй, урам зоригоор дүүрэн амьдарч эхлэхийн зэрэгцээ, амьдрал цэгцэрч аз жаргалтай болдог.

Хүний тархи, огцом өөрчлөлтийг хүлээж авахгүй эсэргүүцдэг шинж чанартай байдаг байна. Хэрэв, хүн, өөрийгөө далайцтай өөрчлөхөөр шийдэж, “Маргаашнаас өөрчлөгдөж-шинэ хүн болно” гэсэн том зорилго тавих нь, ихэвчлэн үр дүнд хүрэхгүйгээр барахгүй, эргэж хуучин байдалдаа өөрийгөө буруутгах мэдрэмж нэмчихсэн буцаж орох магадлалыг дагуулдаг байна. Тиймээс, ямар нэг зүйлээ өөрчлөхөөр шийдсэн бол, тэрхүү өөрчлөлтөө, их огцом түргэнээр бус, харин аажим зугуухан явуулах хэрэгтэй байдаг аж. Хүн, жижиг алхамаар, бага багаар алхаснаар хэсэг хугацааны дараа өөрөө ч анзааралгүйгээр асар том өөрчлөлтийг хийсэн байдаг. Бүх том зүйлс жижиг хэсгүүдээс бүтдэг. Өдөр бүр, өөрийнхөө хүсч буй өөрчлөлтийн жижигхэн зүйлд өөрийгөө дасган, өдөр бүр мөрдөх нь агуу их гайхалтай өөрчлөлтөд хүргэдэг. Их хөдөлмөөр байвал, өнөөдөр, лифтээр явахаа шатаар өгсөхөөр солих, их цэвэрлэгээ хийхийн оронд өдөр бүр хэдхэн минут цэвэрлэгээнд зориулах, спортоор хичээллэмээр байвал салхинд гарч зугаалахыг хэвшүүлэхээс эхлэх, зөв хооллож сурмаар байвал ганцхан зүйлээс буюу сахараас тагалзахаас эхлэх, тамхиа хаямаар байвал татдаг тамхиа өдөр бүр нэг ширхэгээр хороох зэргээр бага алхмуудаар өөрийгөө дасгах хэрэгтэй аж. Энэ нь дасгаж дадал суулгах дасгал бөгөөд аажмаар үйлчилдэг зарчимаар явагддаг. Энэ зарчимыг ойлгуулахын тулд бүр, муу жишээ авъя: Хүнийг тагнуул болгож өөрийн эрх ашгийн төлөө ажиллуулахын тулд, -“ Та, эх орноосоо урваж, манай тагнуул болно уу” гэж шууд хэлснээр, тухайн хүн тагнуул болохгүй. Харин, тэр хүнийг оройн хоол, уулзалт, бэлэг сэлт өгөх, багахан мэдээ өгөхийг хүсэх зэргээр дасгасаар, өнөөх хүн хэсэг хугацааны дараа эх орноосоо урвасан тагнуул болсон байдаг. Порно киноныхон, эхний үед, охидыг зүгээр л загварын зураг авалт гэсэн нэрийн дор, хувцастай, дараа нь хувцасгүй зураг авалт хийх маягаар дасгасаар ёс бус зорилгодоо хүрцгээсэн байдаг. Тархи, хүний муу гэж үзэж байгаа, салахыг хүсэж байгаа зүйл, зуршлаас нь таашаал, сэтгэл ханамж аваад сурчихсан байдаг тул, түүнийг нь, огцом өөрчилөхөд, тархи, тухайн сэтгэл ханамжаа үгүйлэх байдалд орсноор, хүнийг, хоёр дахин ихээр муу зуршилдаа автагдах байдалд хүргэх аюултай бөгөөд хүн, энэ үед өөрийгөө голох, үзэн ядах байдалд орж байдаг. Тиймээс, устай саванд мэлхийг зугуухан халаахад дассаар, үсэрч гарахгүй чанагдаж үхдэгийн адил муу бодол, муу зуршилаас энэ зарчимаар салж болдог байна. Мөн, сайн зүйлсийг хэвшүүлэхэд энэ арга гайхалтай үр дүнтэй бөгөөд зарчимын хувьд адил, өдөр бүр сайныг хийснээр өөдрөг, эерэг сэтгэлийг олж аван, “үйлийн үргүй” сайн байдалд хүрэх боломжийг өгнө.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Apr 01, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo