Sugar

Уйлах нь таны эрүүл мэндэд хэрэгтэй юу?

Aug 04, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Уйлах нь таны эрүүл мэндэд хэрэгтэй юу?

Эмэгтэйчүүд жилд дунджаар 64 удаа, харин эрэгтэйчүүд 17 уйлдаг гэнэ. Нулимс нь нүдний дээд зовхинд оршдог нулимсны булчирхайнаас ялгарч хамар, ам руу орж байдаг. Их хэмжээний нулимс нь доод зовхийг бүрхэж, хацар руу урсч эхэлнэ.

Физиологийн хувьд гурван төрлийн нулимс байдаг. Үндсэн буюу байнгын нулимс гэдэг нь нүдийг чийглэж байх үүрэгтэй. Рефлексийн нулимс нь нүдэнд юм орох, эсвэл сонгино хэрчих үед гардаг хамгаалах үйлдэлтэй нулимс, харин эцсийнх нь сэтгэлзүйн хувьд таагүй явдал тохиолдсон үед гардаг нулимс юм.
Эдгээр гурван өөр нөхцөлд байдалд ялагрч байгаа нулимсны найрлага ч гэсэн өөр өөр байдаг байна.
Таны нүд үргэлж нулимстай байдаг гэдгийг та мэдэх үү? Энэ нулимс нь хүчилтөрөгчөөр хангах, хаягдлыг цэвэрлэх, зарим хортой бактерийг устгах зэргээр нүдийг эрүүл байлгах үүрэгтэй. Энэ нь давс, уураг лизоцим, салс өөх тос, лактоферин, липокаплин, лактирин иммуноглобулин, глюкоз, шээсний хүчил, натри, калийг агуулдаг. Харин сэтгэлийн хөдөлгөөнөөс үүдэлтэй нулимсны найрлага нь үүнээс тэс ондоо. Ингэж гарч байгаа нулимс нь их хэмжээний манган, адренокортикотропин, лейцин, энкефалин хэмээх даавруудыг агуулж байдаг байна.
Бид бухимдаж уурлах, гомдох үед үүнд хүчтэй хариу урвал үзүүлж, илүү их хугацаагаар, биед хортой химийн бодис даавруудыг ихээр нийлэгжүүлдэг. Бие махбодид хэрэггүй эдгээр бодисуудыг ялгаруудахад л бидний уйлсны хэрэг гарна. Тийм учраас бидний зарим хүн уйлсныхаа дараа урьдынхаасаа сэтгэл санаа илүү дээрддэг гэж ярьдаг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Aug 04, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo