Нэгэн арал
дээр, “Аз жаргал”, “Гуниг”, “Чадвар”, “Бардамнал” “Хайр” зэрэг, хүний бүх сэтгэл хөдлөлүүд хамт
амьдарч байжээ.
Тэгтэл, арал усанд автаж живэх болсон тухай зарлаж, арлыг орхихоос өөр аргагүй байдалд хүрч, бүгд хөлөг онгоцоор явцгаахад, харин “Хайр” эцсийн мөч хүртэл тэмцэхээр шийдэж үлджээ. Удалгүй ус нэмэгдэж, “Хайр” тусламж гуйн хашгирах үед хажуугаар нь “Эд баялаг” тансаг хөлөг онгоцтойгоо өнгөрч явав, “Хайр” түүнээс туслахыг гуйхад, онгоц маань дүүрэн алт мөнгө, чамайг багтаах зай алгадаа гээд өнгөрөн явав, араас нь “Бардам зан” өнгөрөхдөө, чи нойтон, сайхан хөлгийг минь муухай болгочихно гээд мөн тусалсангүй. Тэгээд “Гуниг”-ийг, намайг аваад яваач гэхэд, өө, “Хайр” минь, би маш их гансраад, ганцаараа баймаар байна гээд авсангүй. “Аз жаргал” аралын хажуугаар хөвөн өнгөрөхдөө, аз жаргалдаа умбан, тусламж гуйж буй “Хайр”-ыг, бүр анзаарсан ч үгүй. Тэгтэл нэгэн өвгөн, би чамд туслая гээд, түүнийг авч явсаар, эрэг дээр бууцгаажээ. “Хайр” баярлаж талархсандаа өвгөний нэрийг асуухаа ч мартчихсан байв, тэгээд “Мэдлэг”-ээс энэ хэн байсан бэ, гэхэд, энэ бол “Цаг хугацаа” гэжээ. Яагаад надад тусласан юм бол гэж асуухад, “Мэдлэг” инээмсэглээд, “Хайр”-ыг зөвхөн “Цаг хугацаа” л ойлгох чадвартай байдаг юм гэж хариулжээ.
Ухаант “Цаг хугацаа” үргэлж бидэнтэй хамт байдаг, ухаан хайрлахаар зүтгэн
урссаар байна бус уу.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 02, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.