Sugar

Өршөөл уучлалын ач тус

May 19, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Өршөөл уучлалын ач тус

Хэрэгт хэрэггүй зүйлсээ хаяж орон гэрээ цэвэрлэн, шинэ сайхан зүйлсийг оронд нь авч тавьдаг. Үүний адил, сэтгэл санаагаа цэвэрлэн, сайхан санаа, гэгээлэг зүйлсээр дүүргэхэд өршөөл, уучлалыг ашиглах хэрэгтэй байдаг байна. Өршөөл, уучлал зайлшгүй чухал болохыг дараах сургаал харуулах юм.

Нэгэн удаа тэнгэрт, дэлхийд буцаж төрөх олон сүнснүүд цугларчээ. Бурхан нэгнээс нь, чи яах гэж буцаж байна гэж асуухад, нэг сүнс, өршөөл уучлалд суралцмаар байна, энд бид бүгд цэвэр сайхан сэтгэлтэй, бие биедээ хайртай байдаг, харин би, өршөөл уучлалд л суралцмаар байна гэлээ. Бурхан, энд та бүгд, бие биенээ өршөөх уучлах шаардлагагүй, хайр, хүндлэлээр дүүрэн газар байлаа. Хэрхэн өршөөл уучлалд суралцах билээ? гэхэд, сүнснүүд нөгөө сүнсэнд их хайртай тул, туслахаар шийдэцгээн, мөн суралцах хүслийг нь биелүүлэхээр, нэг нь, би дэлхий дээр түүнийг хуурч, архи ууж гомдоодог нөхөр нь болъё, тэгээд тэр намайг уучилж сураг, дараагийнх нь, би амьдралд нь үргэлж оролцож, үглэж яншдаг ээж нь болъё, өөр нэг сүнс, харин би чиний хамгийн сайн найз болж чамайг голд чинь ортол гомдоох зүйл хийнэ, бас өөр нэг сүнс, би ууртай өөнтөг хадам эх нь болъё тэгээд уучилж сураг гэцгээн, нэгэн бүлэг бие биедээ хайртай сүнсүүд нэгэндээ тусалцгаахаар, дэлхийн амьдралд хэрхэн байхаа тохиролцоцгоон дэлхий рүү явцгаав. Гэтэл дэлхий дээр ирсэнийхээ дараа, ярилцаж тохиролцсоноо мартацгаан, бие биедээ үнэхээрийн хайртай ч, бие биедээ жинхэнээс гомдон, хэрэлдэн муудалцдаг болсонд Бурхан их харамсдаг гэнэ. Харин, өнөөх өршөөл уучлалд суралцахыг хүссэн сүнс, өршөөл уучлалд өнөөдрийг хүртэл суралцан явдаг гэнэ. Бид, өөрсдийн нэр дээр ирэх, шүүмжлэл, сануулгыг тухайн хүнд дургүйлхэх байдлаар биш, харин, ертөнц хэн нэгнээр дамжуулан хэлж байгаа зүйл гэж хүлээн авах, гомдоож буй хүнээр дамжуулан тухайн асуудлыг шийдэх цаг нь болсоныг харуулж байна гэх маягаар хүлээн авах ёстой байдаг байна. Өршөөн уучилж гомдлоо тайлах нь, сэтгэл санаагаа цэвэрлэх, амьдралыг хөнгөвчлөх сайн арга юм.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

May 19, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo