Хүн
төрөлхтөн, эрүүл мэндтэй холбоотой асуудалд ер нь анхаарч ирсэн нь, анагаах
ухаан асар хурдтай хөгжиж, амжилтад хүрснээр харагддаг. Гэхдээ бүх зүйл, юуны
өмнө өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бус, хурц өвчнүүдийг эмчлэхэд чиглэгдсээр
ирсэн. “Өвчинтэй тэмцэх тулаан”-ыг чухам хаана явуулахыг харгалзаагүй стратеги
явуулсаар л байгаа билээ.
Хүмүүсийн аж төрөх хэв маяг өөрчлөгдөн, хот суурин газар хэт олноор шилжин суурьшиж, цэвэр цэнгэг агаараа утаа тортогтой хийгээр, биеийн идэвхитэй хөдөлгөөнөө телевизийн өмнөх буйдангаар сольж, хүрэх газар руугаа алхдаг байсан бол машинаар явдаг болсон. Мөн Дэлхийн 2-р дайны уршигаар, тамхи, архи мансууруулах бодист нийтээр орсон гэж үздэг. Урд нь хүмүүс гол төлөв халдварт өвчнөөр нас бардаг байсан бол одоо ихэвчлэн дотор эрхтэний өвчнөөр нас барж байна. Энэ бол “аж төрөх буруу хэв маяг”-с үүдэлтэй өвчнүүд юм. Буруу зуршлаас татгалзах, зөв хооллох, хөдөлгөөнийг эрхэмлэх, энэ 3 хэвшил нь, “өвчинтэй тэмцэх тулаан”-ы гол стратеги юм.
Эдгээрээс
үзэхэд эрүүл, сайхан амьдрах, урт наслах түлхүүр бидний гарт маань байгаа нь
хамгийн баярлууштай зүйл бөгөөд энэ нь ердөө, бидний хувийн өчүүхэн хичээл
зүтгэл билээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 04, 2016 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.