Энэ түүхийг, нэгэн хэл, уран зохиолын багш сурагчиддаа ийнхүү ярьжээ.
-“Далайн дунд хөлөг онгоц осолдож живэх үеэр, усанд унасан гэр бүлийн хоёр, аврах завин дээр сэлэн иртэл, тэнд ганц хүний зай үлдсэн байсан бөгөөд гэтэл, нөхөр нь завинд авиран сууж, эхнэрээ далайн усанд орхижээ. Энэ үед, эхнэр нь живэхээсээ өмнө, нөхөртөө сүүлчийн үгээ хашгиран хэлж амжсан аж”, гэж ярьсан аа, багш нь, хүүхдүүдээсээ, тэр эмэгтэй юу гэж хэлсэн бол? хэмээн асуув. Хүүхдүүдийн ихэнхи нь, -“Чамайг үзэн ядаж байна”, “Би ямар сохор байсан юм бэ?”, “Хүн чанаргүй ...” гэсэн байх гэцгээх бөгөөд харин нэг хүү огт дуугарахгүй сууж байв. Багш нь, түүнд дөхөж, -“Чи юу гэж бодож байна?” гэхэд, ганцхан тэр хүү л, -“Би, тэр эмэгтэйг, хүүхдүүдээ хайрлаарай, гэсэн байх гэж бодож байна” гэв. Багш нь, -“Чи энэ түүхийг урд нь уншсан юм уу?” гэж асуухад, хүү, -“Үгүй ээ. Миний аавд, ээж минь өнгөрөхийнхөө өмнө ингэж хэлсэн юм” гэхэд, багш нь, -“Тиймээ, яг ингэж хэлсэн, гээд үргэлжлүүлэн, хөлөг онгоц усанд живж, аврах завин дээрхи хүмүүсийг өөр хөлөг онгоц ирж аварснаар тэр эрэгтэй гэртээ ирж, охиноо ганцаараа өсгөн хүмүүжүүлжээ. Олон жилийн дараа, эцгээсээ хойш, охин нь, аавынхаа тэмдэглэлийн дэвтэрийг олж, дараах зүйлийг уншжээ. –Бид хамтдаа аялаж явах үед, түүнд минь аймшигтай хүнд өвчиний онош тавигдаж, маш бага амьдрах хугацаа үлдсэн байсан юм. Бурхан минь, би тэрнийхээ оронд живж үхэхийг хичнээн хүссэн ч, охиныхоо төлөө үүнийг хийж чадаагүй учираас түүнийгээ далайн дунд орхихоос өөр арга байгаагүй...” гэж бичсэн байжээ гээд багш нь яриагаа зогсоов. Анги тэр чигтээ чимээгүй болж, хүүхдүүдийн харцнаас, энэхүү түүх сэтгэлийг нь хөндсөнийг, мөн хүний эхний сэтгэгдэл, ойлгоц хуурмаг байж болохыг ойлгосон ухаарал харагдаж байлаа. Энэ түүх, аливааг өнгөц дүгнэхээс сэргийлэх хэрэгтэйг сануулах, гайхалтай сургамж юм...
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 09, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.