Sugar

Үргэлжид азтай, амжилттай болгох хүчин зүйлс

Mar 28, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан


Үргэлжид азтай, амжилттай болгох хүчин зүйлс

Нэгдэх хүчин зүйл:

Тодорхой байдал. Таны яг юу хүсч буй тань маш тодорхой байх ёстой. Зорьж, хийж буй ажлын 80%-н тодорхой байдал, тухайн зүйлийг амжилтад хүргэх хамгийн гол хүчин зүйл болдог байна. Бүх амжилтад хүрсэн хүмүүс, хүссэн зүйлдээ хүрэхийн тулд, чухам юуг, яаж хийх ёстой болон хүссэнээсээ авах зүйлс, хүрэх амжилтаа маш сайн тодорхойлсон байдаг аж. Азгүй, амжилтгүй хүний, амьдралаас хүсч буй зүйл нь бүдэг бадаг төсөөллөөс хэтэрдэггүй учраас хүссэндээ хүрч чаддаггүй гэнэ. Азтай, амжилттай болохын тулд хуудас цаас аваад, 12 сарын туршид хийж бүтээх, хүрэх 10 зорилгоо бичээрэй. Маш хялбар, үр дүнтэй зүйл гэдгийг та, заавал мэдэрнэ. Энэ дасгалыг хүн амын 10% хийдгээс, эдгээр 10% л, бусад хүмүүсийн мөрөөддөг амьдралаар амьдардаг байна.

Хоёрдох хүчин зүйл:

Үйл хөдлөл. Хийж буй ажлын хэмжээнээс хамааран үйл хөдлөл мөн олширч байдаг. Жишээ нь, та сагс руу бөмбөгөө хэдий олон шиднэ төдий чинээ орох магадлал ихсэхийн адил үр дүнд хүрэхийн тулд, үйл хөдлөлийн эрчимтэй, идэвхитэй байдалд байх хэрэгтэй. Энэ нь энергийг нэмэгдүүлж, туршлага суулгадаг. Туршлагын үрээр эерэг үр дүнгүүд олширч, та, амжилт бүтээлээр дүүрэн хүн болдог.

Гуравдах хүчин зүйл:

Энерги, эрч хүч. Энэ бол амжилтын түлхүүр болох хүчин зүйл юм. Амжилттай хүмүүсийн амжуулж байгаа ажил, асуудлуудыг харахад, тэд бусад хүмүүсээс илүү энергитэй тусгай хүмүүс юм шиг санагддаг. Ихэнхи амжилттангууд, өглөө маш эрт босдог. Өглөө, өдөр оройн турш ажиллах ба өөрийгөө хөгжүүлэх, бизнес, ажил хэргээ хөгжүүлэх цагийг өөртөө заавал гаргаж байдаг. Доктор Томас Стенли-н 2500 саятануудыг хамруулан явуулсан судалгаагаар, саятануудын 84% -нь хувийн сахилга бат, уйгагүй зүтгэлийн үрээр санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Мөн эдгээр хүмүүс, илүү их, илүү урт хугацаагаар ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлцгээж байсан аж. Алдартай зохиолч Стивен Леокок –“Би аз завшаанд итгэдэг. Би хир их ажиллаж байна төдий чинээ амжилттай болдог оо мэддэг” гэж хэлсэн байдаг. Тиймээс, өдрийн турш, бусдаас илүү, олон зүйл хийж амжуулах эрч хүчээ олж, уйгагүй ажиллан аз завшааныг барьж аваарай.

Дөрөвдөх хүчин зүйл:

Хувь хүний онцлог. Ихэнхи амжилттай хүмүүс өөдрөг, эерэг хандлагатай байдаг. Хүмүүстэй хэл амаа сайн ололцдог, олон найз нөхөдтэй, танилын хүрээ өргөнтэй байдаг ба үүнийхээ үрээр зохих мэдлэг, зөвлөгөө, байр байдлын мэдээлэл зэргийг цаг тухайд нь авч чадаж байдаг бөгөөд амжилтад хүрэх цаг хугацаа, замаа хурдавчлуулдаг байна. Иймд, бусдын тусламж дэмжлэгийг авахын тулд, авдаг байхын тулд, “Өөртэй чинь бусад хүмүүс яаж харьцахыг хүсдэг вэ, яг түүн шиг ээ бусадтай харьц” гэсэн дүрмийг мөрдөх хэрэгтэй болдог. Мөн таны, өөдрөг, эерэг хандлага өсөхийн хирээр сонирхолтой танилууд олширч, амжилт тань төдий чинээ ойртож байдаг байна.

Тавдах хүчин зүйл:

Шударга байдал. Шударга, ёс журамтай байдал амжилттай байдлын хамгийн хүндлүүштэй, хэрэгцээтэй тулгуур хүчин зүйл болж өгдөг. Өөртөө болон бусдад шударга хандах нь, хүнийг өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун болгож өгөхөөс гадна, шударга, ёс журамтай байдал нь амжилтад хүрэх хаалга болдог бөгөөд таны тухай, “шударга, ёс журамтай хүн шүү” гэсэн яриа гараад эхэлсэн бол, амжилт үүдэнд чинь ирчихээд тогших гээд зогсож байна гэсэн үг шүү.

Зургаадах хүчин зүйл:

Туйлбартай шаргуу байдал. Амжилттай хүнийг энэ байдал бусдаас ялгаж өгч байдаг. Хэрэв та, туйлбартай шаргуу зантай бол зорилгодоо хүрэхийн тулд юуг ч хийхээс буцахгүй. Бусад хүмүүс зорилгоосоо няцаж зогсоход, харин та, замаасаа хазайхгүй, зогсохгүй, өөр сайн зорилгодоо хүрэх замуудыг хайн, суралцаж, ном уншиж, холбогдох хурал зөвлөгөөнд оролцож, хүссэн зүйлээ автлаа уйгагүй зүтгэнэ. Энэхүү уйгагүй шаргуу зүтгэлийнхээ үрээр, зорилгынхоо мөн чанарыг ойлгодог болж, бүр илүү урагшлах хүсэл тэмүүллээр жигүүрлэдэг ажээ.

Нэгдэх хүчин зүйл: Тодорхой байдал. Таны яг юу хүсч буй тань маш тодорхой байх ёстой. Зорьж,  хийж буй ажлын 80%-н тодорхой байдал, тухайн  зүйлийг амжилтад хүргэх хамгийн гол хүчин зүйл болдог байна. Бүх амжилтад хүрсэн хүмүүс, хүссэн зүйлдээ хүрэхийн тулд, чухам юуг, яаж хийх ёстой болон хүссэнээсээ авах зүйлс, хүрэх амжилтаа маш сайн тодорхойлсон байдаг аж. Азгүй, амжилтгүй хүний, амьдралаас хүсч буй зүйл нь бүдэг бадаг төсөөллөөс хэтэрдэггүй учраас хүссэндээ хүрч чаддаггүй гэнэ. Азтай, амжилттай болохын тулд хуудас цаас аваад, 12 сарын туршид хийж бүтээх, хүрэх 10 зорилгоо бичээрэй. Маш хялбар, үр дүнтэй зүйл гэдгийг та, заавал мэдэрнэ. Энэ дасгалыг хүн амын 10% хийдгээс, эдгээр 10% л, бусад хүмүүсийн мөрөөддөг амьдралаар амьдардаг байна.
Хоёрдох хүчин зүйл: Үйл хөдлөл. Хийж буй ажлын хэмжээнээс хамааран үйл хөдлөл мөн олширч байдаг. Жишээ нь, та сагс руу бөмбөгөө хэдий олон шиднэ төдий чинээ орох магадлал ихсэхийн адил үр дүнд хүрэхийн тулд, үйл хөдлөлийн эрчимтэй, идэвхитэй байдалд байх хэрэгтэй. Энэ нь энергийг нэмэгдүүлж, туршлага суулгадаг. Туршлагын үрээр эерэг үр дүнгүүд олширч, та, амжилт бүтээлээр дүүрэн хүн болдог.
Гуравдах хүчин зүйл: Энерги, эрч хүч. Энэ бол амжилтын түлхүүр болох хүчин зүйл юм. Амжилттай хүмүүсийн амжуулж байгаа ажил, асуудлуудыг харахад, тэд бусад хүмүүсээс илүү энергитэй тусгай хүмүүс юм шиг санагддаг. Ихэнхи амжилттангууд, өглөө маш эрт босдог. Өглөө, өдөр оройн турш ажиллах ба өөрийгөө хөгжүүлэх, бизнес, ажил хэргээ хөгжүүлэх цагийг өөртөө заавал гаргаж байдаг. Доктор Томас Стенли-н 2500 саятануудыг хамруулан явуулсан судалгаагаар, саятануудын 84% -нь хувийн сахилга бат, уйгагүй зүтгэлийн үрээр санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Мөн эдгээр хүмүүс, илүү их, илүү урт хугацаагаар ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлцгээж байсан аж. Алдартай зохиолч Стивен Леокок –“Би аз завшаанд итгэдэг. Би хир их ажиллаж байна төдий чинээ амжилттай болдог оо мэддэг” гэж хэлсэн байдаг. Тиймээс, өдрийн турш, бусдаас илүү, олон зүйл хийж амжуулах эрч хүчээ олж, уйгагүй ажиллан аз завшааныг барьж аваарай.
Дөрөвдөх хүчин зүйл: Хувь хүний онцлог. Ихэнхи амжилттай хүмүүс өөдрөг, эерэг хандлагатай байдаг. Хүмүүстэй хэл амаа сайн ололцдог, олон найз нөхөдтэй, танилын хүрээ өргөнтэй байдаг ба үүнийхээ үрээр зохих мэдлэг, зөвлөгөө, байр байдлын мэдээлэл зэргийг цаг тухайд нь авч чадаж байдаг бөгөөд амжилтад хүрэх цаг хугацаа, замаа хурдавчлуулдаг байна. Иймд, бусдын тусламж дэмжлэгийг авахын тулд, авдаг байхын тулд, “Өөртэй чинь бусад хүмүүс яаж харьцахыг хүсдэг вэ, яг түүн шиг ээ бусадтай харьц” гэсэн дүрмийг мөрдөх хэрэгтэй болдог. Мөн таны, өөдрөг, эерэг хандлага өсөхийн хирээр сонирхолтой танилууд олширч, амжилт тань  төдий чинээ ойртож байдаг байна.
Тавдах хүчин зүйл: Шударга байдал. Шударга, ёс  журамтай байдал амжилттай байдлын хамгийн хүндлүүштэй, хэрэгцээтэй тулгуур хүчин зүйл болж өгдөг. Өөртөө болон бусдад шударга хандах нь, хүнийг өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун болгож өгөхөөс гадна, шударга, ёс  журамтай байдал нь амжилтад хүрэх хаалга болдог бөгөөд таны тухай, “шударга, ёс журамтай хүн шүү” гэсэн яриа гараад эхэлсэн бол, амжилт үүдэнд чинь ирчихээд тогших гээд зогсож байна гэсэн үг шүү.
Зургаадах хүчин зүйл: Туйлбартай шаргуу байдал. Амжилттай хүнийг энэ байдал бусдаас ялгаж өгч байдаг. Хэрэв та, туйлбартай шаргуу зантай бол зорилгодоо хүрэхийн тулд юуг ч хийхээс буцахгүй. Бусад хүмүүс зорилгоосоо няцаж зогсоход, харин та, замаасаа хазайхгүй, зогсохгүй, өөр сайн зорилгодоо хүрэх замуудыг хайн, суралцаж, ном уншиж, холбогдох хурал зөвлөгөөнд оролцож, хүссэн зүйлээ автлаа уйгагүй зүтгэнэ. Энэхүү уйгагүй шаргуу зүтгэлийнхээ үрээр, зорилгынхоо мөн чанарыг ойлгодог болж, бүр илүү урагшлах хүсэл тэмүүллээр жигүүрлэдэг ажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан

Mar 28, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo