Sugar

Салах хүсэл нь салахгүй шалтгаан болсон нь

Nov 23, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Нэгэн ламтан дээр, сүсэгтэн эмэгтэй ирж, -“Та, хоёр жилийн өмнө, намайг хүнтэй суулгаж адисласан. Харин одоо би салмаар байна, салгаад өгөөч” гэсэн хүсэлт тавив.

-Ямар шалтгаанаар салах гэж байгаа юм бэ?
-Бусдын нөхрүүд ажилаасаа цагтаа ирэх юм, харин миний нөхөр байнга оройтож хэрүүл болох юм.
-Шалтгаан нь ердөө л энэ үү? гэж лам гайхан асуув
-Тиймээ, би, ийм дутагдалтай хүнтэй амьдармааргүй байна
-За, ойлголоо, салгаад өгье, гэхдээ, нэг нөхцөл тавья. Чи, гэртээ хариад, надад нэг том гэгчийн сайхан талх барьж авчир. Гэхдээ уг талхны бүх орцуудыг нэг нэгээр нь, хөршүүдээсээ гуйж авч барьна шүү. Гуйх үедээ сая надад ярьсан, салах шалтгаанаа ярьж өгөөрэй гэжээ.
Эмэгтэй яаралтай явж гэртээ ирээд, хөршүүдээрээ явав. Эхний хөршийндөө оров.
-Мария! Надад нэг сав ус өгөөч!
-Юу, танай ус дуусчихсан юм уу? Худаг чинь яасан юм?
-Би ламтан дээр очиж, нөхрийнхөө тухай ярьж салгаж өгөхийг гуйсан юм гээд, нөхрийнхөө талаар гомдоллож муулав. Хөрш эмэгтэй сонсоод санаа алдсанаа,
-Чи, миний нөхрийн ямрыг мэддэг ч болоосой, гээд нөхрийнхөө талаар ярьж гомдоллож гарчээ.
Эмэгтэй дараагийн хөршийндөө орж давс гуйв. Мөн л, давс гуйх болсон шалтгаанаа ярихад, нөгөө эмэгтэй нь, бүр илүү нөхрийнхөө тухай ярьж гомдоллов. Дараа нь, гурил, хөрөнгө гуйхаар орсон хөршүүдийн эхнэрүүд мөн л нөхрүүдийнхээ дутагдлуудыг ярьж гомдол мэдүүлсэн аж. Ийнхүү, цуглуулсан зүйлсээрээ, эмэгтэй том сайхан талх барьснаа, ламтанд авчирж өгөв.
-Танд баярлалаа, ламтаан! Миний хөдөлмөрийн үр шимийг гэр бүлээрээ зооглоорой. Харин, намайг нөхрөөс минь салгах гэж бодсоны ч хэрэггүй...
-Юу болсон бэ? охин минь!
-Миний нөхөр бусдын нөхрүүдээс хамгийн сайн нь юм билээ, гэчихээд гарч явжээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Nov 23, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo