Sugar

Хэрэв та 50 нас хүрээд, амьдралд хийх бүх зүйлс оройтлоо гэж бодож байгаа бол үүнийг уншаарай

Nov 30, 2016 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Цаг хугацаа гэх, юугаар ч нөлөөлшгүй ертөнцийн нэгэн хүчирхэг хууль, хүний амьдралын он жилүүдийг нэмэн нэг л мэдэхэд 50 нас хүрч, аливааг эхлэхэд оройтлоо гэсэн гунигт бодлууд хөвөрч эхэлдэг. Гэтэл, Ертөнц хүмүүст, “зорилгын хэмжээгээр эрч хүч, нас өгдөг” байна.

Хүн 50 нас хүрч, өөрийн туршлага дээр үндэслэн олонхи шийдвэрлэгдэшгүй асуудлууд шийдвэрлэгдэж болдог гэдгийг ойлгочихсон байдаг учраас, ямар нэг зүйл хүсвэл түүнийгээ биелүүлэх туршлага, чадвартай болсон байдаг. Тиймээс өөртөө таалагдсан зүйлийг хийх тохиромжтой цаг үе, тохиолдлыг бүү хүлээ. Тавин наснаас дээш насныханд бүх цаг үе, тохиолдлуудыг тохиромжтой болгох чадвар боломж байж байдаг байна. Зарим хүмүүс наснаас болж гараа эвхэн суухын оронд бүр илүү зорилго тавин залуудаа чадаагүй зүйлсээ нөхөн хийж, үйл ажиллагаа, харилцаагаа өргөжүүлж, өөрийгөө нээн мөрөөдлөө биелүүлж чаддаг. Энэ чадвар, боломжийг “Ертөнц”, хүн бүрт ижил тэнцүү заяадаг гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ.
Тиймээс та, дараах түүхийг уншаарай.
Вики Морон гэдэг испани эмэгтэй, 50 нас хүрсэн өдрөө, ер нь ямар ч зүйлсийг хойш нь тавьж болохгүй гэдгийг ойлгов. Тэрээр хэрэв хүсэл мөрөөдлөө одоо л биелүүлэхгүй бол оройтно, биелүүлж чадахгүй болно гэж бодсондоо, тэр дор нь бичтэл, хүсэл мөрөөдлүүд нь огт биелэшгүй зүйлс гэмээр залуугийнх нь биелэгдээгүй мөрөөдөл байсан бөгөөд юутай ч, дараалуулан бичжээ. 1. Англи хэл сурах /50 насандаа, тэгээс нь?!/ 2. Дуучин болох /түүнийг солгой хоолойтой гэдэг?!/ 3. Завь, усан онгоц жолоодож сурах /уснаас үхтлээ айдаг?! 4. Жүжигчин болох /залуудаа яагаад ч юм болоогүй, одоо энэ насан дээрээ ямар ч туршлагагүй?!/ гэж бичсэнийгээ уншаад эргэн тойрныхноо юу ч гэж хэлж байсан хамаагүй, биелүүлэх гэж үзэхээр шийдэв. 1- дэх хүсэл: Хойш нь тавилгүйгээр англи хэлний курсэд бүртгүүлэн сурч эхлэв. Тэгтэл сурахад нас ямар ч нөлөөгүй болохыг мэдэв. Жилийн дараа тэрээр чөлөөтэй ярьдаг гэж хэлэхээргүй ч англиар харилцаж чаддаг болсон байлаа. 2-дох хүсэл: тун ярвигтай байсан бөгөөд нэгэн хөгжмийн багштай хичээллэснээр, хэдийгээр “од” болоогүй ч найрал дуучидтай дуулж, олон найз нөхөдтэйгээ, цагийг сайхан өнгөрүүлж байна. 3-дах хүсэл: тэр уснаас айдаг айдсаа дарж чадсан. Тэр одоо завиар хэдэн цагаар ч ганцаараа зугаалж чаддаг. 4-дөх хүсэл: Вики хуучны танил, реклам зар сурталчилгааны газар ажилладаг эмэгтэйтэй холбогдон, шалгаруултад орж тэнцсэнээр, Кока-Кола –н реклам, испанийн томоохон банкны реклам зэрэгт зургаа авахуулжээ. Жүжиглэл нь үнэлэгддэг. Тэрээр одоо, насаараа хүмүүсийг өөрийнх нь тухай юу ярих бол гэхээс айж явсандаа харамсдаг бөгөөд залуу байхдаа ичих, халшрах, айх байдалд хайрцаглагдан, мөн өөртөө цаг хугацаа гаргаж чаддаггүй байсандаа харамсдаг. Хүн бүтэшгүй гэмээр мөрөөдлийг биелүүлэхийн тулд хэнээс ч болгоомжлохгүй, юунаас ч айхгүй бол хэзээ ч, хэдэн насандаа ч биелүүлж болдог юм байна, -“би 50 насандаа дахин шинэ амьдралыг эхлүүлсэн” гэж тэр ярих дуртай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Nov 30, 2016 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo