Зөвлөгөө 1
Өглөө өлөн элгэн дээрээ 1 хоолны халбага маалингын үрийг бүлээн усаар даруулан сайн зажилж идэх. Зөвхөн 30 минутын дараа өглөөний цайгаа ууж болно. Ингэснээр бие организм цэвэрлэгддэг бөгөөд арьс шинэчлэгдэн толийж, эрүүлээр турах процесс явагдна. Мөн үс хумсыг бэхжүүлдэг. Маалингын үрийг биеийн эрхтэнд чулуу үүссэн өвчлөлтэй бол хэрэглэж болохгүй.Зөвлөгөө 2
Өдөр бүр чанасан хүрэн манжин идэж байх. Өглөө, өдөр оройн хоолонд аль алинд нь хэрэглэж болно. Хүрэн манжин нь цусыг цэвэрлэдэг гайхалтай бүтээгдэхүүн. Цус цэвэр байна гэдэг, сайхан гоо үзэмжийн гол үндэс ба арьс, дотор эрхтэнд мөн сайн нөлөө үзүүлдэг.Зөвлөгөө 3
Унтахын өмнө, глицерин, витамин Е –н холимог түрхэх. 30 грамм глицеринтэй саванд, 10 капсул витамин Е тэй хольдог. Нүүрээ цэвэрлэж зөөлөн сойзоор бага зэрэг массажлаад түрхэхэд маш сайн шингэдэг. Глицерин шингэтлээ үл ялиг наалданги мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ өглөө бүр сайхан арьстай болж буйгаа мэдрэх болно.Зөвлөгөө 4
Өдөр бүр 50 грамм самар идэх. Ямар ч самар байж болно. 2 долоо хоногийн дараа үс, хумс эрүүлждэг.Зөвлөгөө 5
3 хоногт нэг удаа хуурай гич, ургамлын тосны /репейный бол илүү сайн/ маска тавих. Гич, тос хоёроо хольж хутган өтгөвтөр зуурмаг болгоод нойтон үсэнд түрхэж 20-30 минутын дараа угаана. Сарын дараа торгомсог үсээрээ бахархах болно.Зөвлөгөө 6
Шөнийн оймс бэлтгэн /хөвөн даавуун/ хөлөө угаасны дараа цөцгийн тосонд, хэдхэн дусал гааны тос нэмж холиод хөлдөө түрхээд оймсоо өмсч унтахад хөл тань бусдын атаархал төрүүлэм гоё болдог.Зөвлөгөө 7
Сормуусны будагны дууссан сав хэрэг болно. Өөрийнх нь багсыг ашиглан уг савыг сайтар угааж хатаагаад дотор нь улаан буудайн үрсэлгээний тос хийж түүнийгээ багсаа дүрж сормуусандаа хөнгөхөн түрхээд унтна. Сарын дараа үр дүнд нь баярлах болно.Зөвлөгөө 8
Усанд орох бүртээ нэг стакан далайн давс /энгийн ч байж болно/ нэг стакан цөцгийтэй хольж биеэ угаасныхаа дараа бие угаах бээлийгээрээ массажлах маягаар үрж дараа нь усаар зайлна. Давс үхэжсэн эвэршсэн арьсыг цэвэрлэж ариутган, цөцгий тэжээл өгдөг. Торгомсог зөөлөн арьс тань таныг баярлуулах болно.Зөвлөгөө 9
Амарантын тос олж аваарай. Энэхүү тосонд арьсны бүтцийн сквален гэх бодис их хэмжээгээр байдаг.Зөвлөгөө 10
Үсээ зайлах 1 литр усанд 5 дусал ментолын тос хольсон уусмал бэлдэж хэрэглэх. Үсийг сайхан болгохоос гадна толгой өвдөхөө больно.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 19, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.
Source - http://lady-journal.info/