Бид өнөөдөр, сэдэл буюу аливааг хийх бүтээх чадвар хэмээх амьдралд хамгаас
чухал зүйлийг орхигдуулж үл ойшоосон, харин эрдэм мэдлэгийн үүргийг хэт үнэлэн
дөвийлгөсөн сургалтаар боловсорч, төлөвшин амьдарч байна. Энэ байдал амьдралд
хэрхэн нөлөөлдөг талаар, мөн муу сурлагатнаас алтан дунд руу шилжсэн хүүхдүүд
ба онцчуудын бодит байдал дээрх ялгаа, дундчуудын амьдрах чадвар юутай холбоотой байдгийг харуулсан нэгэн судалгааны
үр дүнг танилцуулъя.
Дундчууд хоёр ангилагддаг гэнэ:
1. Үнэхээр оюун ухааны хүч нь хүрэхгүйгээс дунд сурдаг. Тун цөөхөн байдаг. 2. Сургуульд суралцах нь таалагддаггүйгээс сонирхолгүй. Тэд, уншиж цээжилж байхын оронд өөр сонирхолтой зүйлээ хийж байх дуртай. Сургуулиас хасагдахгүйн төлөө л сурдаг.
Яг энэхүү 2-р ангиллын дундчууд, амьдрал болоод бизнест амжилттай байх нь элбэг байдаг бөгөөд дараах зарчимуудыг баримталдаг болох нь харагджээ.
1. Олон нийтийн нотлож батлаад байгаа зүйлсээс амьдрал илүү сайхан. Дарга, нэр алдартан, ухаантан мэргэд, зурагт ер нь хэн ч бай, юу ч ярьж байсан хамаагүй. Хамгийн гол нь би өөрөө юу гэж бодож байгаа маань чухал
2. Ямар ч ажил бол стресс, тиймээс маш түргэн хийж дуусгах эсвэл бусдаар хийлгэх
3. Аливаа ажлыг заавал “онц” хийх шаардлагагүй. Хангалттай гэсэн үнэлгээнд л хийх ёстой
4. Өөрөө хийснээс хуулах нь амархан. Тиймээс сайн хийдэг хүмүүсийг хайж, туршлагыг нь хэрэгжүүлэх дээр
5. Заавал бүх мэдээллүүдийг цуглуулж цаг алдах шаардлагагүй. Хэрэгцээтэй мэдээллийн доод хэмжээ хангалттай
6. Юу ч хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй. Алдаа бол ажлын явцын салшгүй хэсэг
7. Намайг тэнэг гэвэл гэж л байг. Үхэхгүй ш дээ. Гол нь ажил хэрэг маань явж л байвал болоо
Тэд ийм байнгын, өөрийнхөөрөө байх биеэ даасан, өөдрөг бодол тээдэг бөгөөд тэгээд ч тэр, бүх зүйл нь бүтэж байдаг аж. Өнөө цагийн олон алдартнуудын намтрыг уншаад үзээрэй. Билл Гейтс, Стив Жобс зэрэг олон амжилтад хүрсэн хүмүүсийг жишээ болгон авч болох юм. Нэр алдартай, амжилтад хүрсэн хүмүүсийн дунд, алтан дундчууд, мөн сургуулиа хаясан нойлууд хамгийн их хувийг эзэлдэг байна. Харин онцчууд, баталгаатай ажил, талхны мөнгөнөөсөө зууралдан, амьдралыг зөв өнгөрүүлэх, бүхнийг зөв хийх бодолд хүлээстэй, мэдлэг оюун, эрч хүчээ хий өнгөрүүлж, амьдрал шударга биш гэсэн бодол тээн амьдрах нь олонтаа байдаг гэнэ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 07, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.