Ийм байдал, бараг хүн
бүртэй тохиолдож байдаг. Энэ асуултад дараах сургамж хариулах юм.
Нэгэн настай ухаантан дээр, залуу бүсгүй орж ирээд уйлан байж өөрийнхөө тухай ярьжээ. –“Би, бүр яаж амьдрахаа мэдэхээ болилоо, би хүмүүст, сэтгэлээрээ хандаж, үнэнч байхыг хичээж, сэтгэл зүрхээ нээлттэй байлгаж, тэд ч надтай тийм байгаасай гэж хүсдэг, боломжоороо сайн зүйл хийхийг эрмэлзэн, хариу нэхэхгүй тусалдаг, гэтэл хүмүүсээс ад шоо, доромжлол л авах юм. Би, гомдсондоо хэцүү байна, зүгээр л ядарч байна. Намайг яаж хүмүүстэй харьцахыг зааж өгөөч” гэж эхэр татан уйлан асуув. Өнөөх ухаант өвгөн, түүнийг тэвчээртэйгээр сонсоод, -“Чи бүх хувцасаа тайлаад гудамжаар яв” гэж тайвнаар хэлэв. Ичиж айсан бүсгүй, -“ Та чинь юу ярина вэ? Би илүү доромжлол амсах болно шүү дээ..” гэхэд, өвгөн босч хаалгаа онгойлгон, ширээн дээрээ толь үүдрүү харуулан тавьснаа, “Чи гудамжаар нүцгэн явахаасаа ичиж байна. Харин энэ хаалга мэт онгорхой, сэтгэлээ нүцгэлнээсээ чи, ичихгүй байна. Чиний сэтгэл бол энэ толь шиг, бусдын тусгалыг өөртэйгээ адилаар хүлээн авдаг. Харин тэр хүмүүсийн сэтгэл муу зүйлсээр дүүрэн, тэд чиний цэвэр сэтгэлийг ойлгохгүй, чамайг өөрсдийн адил гэж хардаг. Тэдэнд, чамайг өөрсдөөсөө дээр гэдгийг хүлээн зөвшөөрөх зүрх, зориг байхгүй, өөрчлөгдөх ч сэтгэл байхгүй.” гэлээ. Тэгээд боссоноо, бүсгүйг дуудан, -“Миний цэцэгсийг хар, би эдгээрийг арчилж ургуулдаг боловч хэзээ ч дэлбээгээ нээж байх үеийг хараагүй, харин сайхан үнэр, үзэмжээрээ сэтгэл татсан цэцэгсийг л харж байдаг. Охин минь байгалиасаа суралц. Энэ цэцэгсийн адил, зүрхээ тэр бүр бүү харуул. Сэтгэлээ сайн хүмүүст нээ. Цэцгийн дэлбээг таслан дээр нь дэвсэлж чадах тэрхүү хүмүүсээс хол бай. Тэд чиний хэмжээний болтлоо сэтгэл нь өсөөгүй. Тиймээс чи тэдэнд юугаар ч тусалж чадахгүй. Тэд чамайг өөрийн хэмжээнд харсаар л байх болно” гэж сургажээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jan 26, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.