Sugar

Шунал бие организмыг гэмтээдэг

Oct 01, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Шунал бие организмыг гэмтээдэг

“Залуудаа хүмүүс, өтөл насандаа бэлтгэж эд хөрөнгө хурааж, харин өтлөхдөө, оршуулгандаа хураадаг” Ж.Лабрюйер.

Шунал хүний байдал төрх, нэр хүндэд нөлөөлөөд зогсохгүй, бие организмд муугаар нөлөөлдөг. Цаг зуурын, ямар нэг зүйлийг олж аваад сэтгэл ханадаг  хүсэл шунал үүнд хамаарахгүй юм. Хүн, удаан хугацааны турш шунаж хүсэх, атаархах, хоролхож шарлахах,  нарийн харамч байж аливаад үхэлдэн шунах зэрэг нь нийлж даамжиран, архаг шунал болсноор эрүүл мэнддээ нөхөшгүй хохирол учируулдаг. Ийм хүмүүсийн сэтгэл зүй нь, байнгын дарамтанд байдгаас, бие организмынхаа дурын хэсгийг гэмтээж байдаг. 

Минскийн анагаах ухааны доктор Н.М.Спрудовский, илэн далангүй сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүмүүсээс, харамч шуналтай хүмүүс 5 дахин илүү арьсны өвчилөлд, мөн зүрхний шигдээс өвчинд 6 дахин илүү, цус харвалтад 3 дахин илүү өртдөг болохыг тогтоожээ. Сэтгэл мэдрэлийн өвчитөнгүүдийн ихэнхи хувь харамч шунахай хүмүүс байдаг байна. Мөнгө төгрөгөө алдахаас айдаг, дуусахаас айж санаа зовдог хүмүүс, ходоодны шархлаа өвчинд хамгийн түрүүн нэрвэгдэж, ходоод гэдэсний өвчтэй байдаг гэнэ. Спрудовский доктор, шуналтай эсэхийг тогтоох 250 асуултаас бүрдсэн тусгай тестийн, 40-с дээш асуултын хариултыг зөвшөөн хариулсан хүнийг “шунал”-д нэрвэгдсэн гэж үзэх тест боловсруулжээ. Үүний үр дүнд, шунал өвчилөл хоёр хоорондоо яалт ч үгүй холбоотой болохыг тогтоож, өвчилөлийг эдгээх арга барилыг сэтгэл заслаар эмчилэхэд илүүтэй анхаарах хэрэгтэй гэсэн асуудлыг дэвшүүлэн тавьжээ. Хүний тархины психосоматик холбоосууд ба дотор эрхтэнүүдийн харилцан уялдаа, бодисын солилцооны нейро эндокрины тогтолцоог гэмтээн өвчилөл үүсгэж байгааг илрүүлэв. Шунал нь, атаархал, уур уцаар, бухимдалд хүргэн, эдгээр нь цусан дах адреналин, норадреналиныг өсгөснөөр зүрх судасны системийг гэмтээж, цусны дарлат ихдэх, зүрхний шигдээс, цус харвалтад хүргэх шалтгаануудыг үүсгэдэг байна. Түүнчилэн, шуналд баглагдсан хүн, бүх зүйл дээр гараа татаж, эм тан, эмнэлгийн төлбөрөөс хүртэл нарийлдагаас хүндэрсэн хойно нь үзүүлж, эрүүл мэндээ хохироох нь элбэг байдаг гэнэ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Oct 01, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo