Энэхүү дасгалыг хийхийн тулд, бид хуруу тус бүрийнхээ, тухайн сэтгэл хөдлөлүүдтэй харилцах уялдааг мэдэх хэрэгтэй.
Эрхий хуруу- сэтгэл зовнил, түгшүүрээс салгана.
Долоовор хуруу- Айдастай тэмцэхэд тусална.
Дунд хуруу- Гомдол, уур бухимдлыг хянахад тусална.
Ядам хуруу- Уйтгар гуниг болон сэтгэл гутралд. Таныг илүү шийдэмгий болгоход тусална.
Чигчий хуруу- Тайвшруулах болон өөдрөг байдал, өөртөө итгэх итгэлийг тань дээшлүүлж өгдөг.
Арга:
Амьдралын энергиэ эрчимжүүлж, хуруу тус бүрийн харгалзсан сэтгэл хөдлөлийн уялдааг сайжруулахын тулд, нэг гарын хуруунуудаа, нөгөө гараараа тус бүрийг нь 1 минут орчим атгаж өгөх ба дараа нь бүх хуруунуудаа нийлүүлж мөн 1 минут базаж өгөх хэрэгтэй. Энэ үед, дасгал зөв хийгдэж байгаа тохиолдолд, зүрхний цохилтны лугшилт мэдрэгдэж байдаг. Оюун санаагаа тайвшруулахын тулд, алганыхаа гол хэсэгт мөн нөгөө гарынхаа эрхий хуруугаараа хамгийн багадаа 1 минутаас доошгүй хугацаанд зөөлөн дарна.
Энэхүү дасгалыг өдөр бүр
хийснээр та, сэтгэл санааны тайван байдлаа хадгалж, тэнцвэржүүлж чаддаг болдог.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jan 04, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.