Sugar

Хүн өөрийгөө боддогоос, хавьгүй илүү хөөрхөн байдаг

Jun 09, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө

Нэгэн гоо сайхны фирм, маш сонирхолтой судалгаа явуулжээ. Энэхүү туршилт нь, туршилтад хамрагдсан эмэгтэйчүүдийг, өөрийгөө амаар зураглах, харин түүнийг далдаас хөрөг зураач хэлснийх нь дагуу зурах, дараа нь хөндлөнгийн танихгүй хүн уг эмэгтэйг харж байгаад амаар зураглан мөн түүнийх нь дагуу зурсанаар, эмэгтэйн хоёр аман зураг гарч, түүнийг нь харьцуулан үзэх байдлаар явагдсан байна. Уг зургуудаа үзсэн эмэгтэйчүүдийн олонхи нь уйлцгаасан бөгөөд, дандаа баярын нулимс унагаацгаасан аж. Учир нь, өөрсдийгөө тодорхойлсон зургууд нь өөрсдөөс нь маш өөр, царай муутай, харин хүмүүсийн тодорхойлсон нь илүү сайхнаар зурагдсан байсан байна. Үүнээс, хүмүүс өөрсдийнхөө сул, таагүй гэж үздэг талуудаа дөвийлгөн бодож, өөрийгөө голдог, өөрийгөө үнэлдэггүй болохыг харууллаа гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 

Эмэгтэйчүүд өөрсдийн дүр төрхийг, -“Би жижигхэн онигор нүдтэй” гэж илэрхийлэхэд, түүнийг, хөндлөнгийн хүн, -“гэрэлтсэн харцтай”, -“Би өргөн шанаатай” гэснийг, “ Гайхалтай сайхан инээмсэглэдэг”, “Зөөлөн сайхан арьстай” гэж тодорхойлж байсан нь, хүмүүс бидний царай, дүр төрхийг тэр бүр нарийвчилан хардаггүй, харин сэтгэл санаа, зан ааш талаас илүү анзаардаг болохыг харуулсан бөгөөд энэ туршилт, хүмүүс, өөрсдийнхөө талаар боддогоосоо, хавьгүй илүү хөөрхөн сайхан гэдгийг нотолжээ. Энэ нь бид, өөрсөддөө хэрхэн ханддагийг харуулж, энэхүү голсон хандлагаараа өөртөө итгэх чадвараа устгаж байдаг, мөн хүүхэд байхаас хүмүүжүүлсэн бардамналыг таагүй гэж үздэг асуудал сэтгэл санаанд гүн бат суурилсан байдаг болохыг харуулсан байна. Гэтэл хүн өөрөөрөө бахархаж, мөн өөрийгөө бусадтай харьцуулахгүй байж чаддаг байх хэрэгтэй бөгөөд энэ нь таны, өөрийгөө хайрлах, өөртөө итгэлтэй байх, өөрөөрөө байх, амжилттай байх, аз жаргалтай байх байдлуудын тань үндэс болдог аж. Өөрийгөө хайрлах нь, өөрийгөө дээдлэх, амиа хичээх асуудалтай огт холбоогүй, харин Бурханы бүтээлийн хувьд өөрийгөө үнэлэхийг хэлдэг. Бурхан хүн бүрт харамгүй заяасан, давтагдашгүй сайхан өвөрмөц гоо үзэсгэлэн, өөрөөрөө байх төгс чанарыг өөртөө сэргээснээр, дотоод ертөнц тань гадаад байдалтай тань зохилдон нийцэж, авъяас чадвараа бүрэн нээх, аз жаргалтай амьдрах сайхан боломж нээгддэг байна. Та, энэхүү өөрийгөө хайрлах, үнэлэх эрхийг бүрэн эдлэх эрхтэй азтай нэгэн билээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jun 09, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo