Гэгээн валентины хайрын өдөр, сэтгэл санаагаа дэврүүн байлгаж хайрын сайхан мэдрэмжид умбан, нандин хүслийнхээ торгон мэдрэмжээр дурлан жаргаарай. Сайхан – хайрыг ерөөе! Бүгдийг хайрын бурхан ивээг!
1. Энэ туулайг хатан хаан-эмэгтэйчүүд сонгодог.
Чи, ялдамхан харагддаг, хүчирхэг гоо үзэсгэлэнтэй эрхэмсэг хатан хаан. Эрчүүдийг сөхрүүлэх, хараад ханашгүй нууцлаг харцаараа шилбүүрдэн үлгэрийн дагина шиг гэрэл гэгээ татуулан гарч ирдэг, бурханы бүтээлүүдийн хамгийн сор нь
2. Энэхүү цэцгэн зүрхийг, бурханлаг эмэгтэйчүүд сонгодог.
Бүсгүй минь, чи, энэ хорвоогийн баяр баясгалан, нандин цэцэг, агуу ертөнцийн бяцхан хэсэг, далай тэнгисийн сүр жавхлан, хөнгөн сэвэлзүүр салхи, зуны дулаахан бороо, тэнгэрт элин халих ганган шувуухай. Гоёмсог, ухаалаг, хүсэл татсан, зүйрлэшгүй чамайг, энэ ертөнц дээрхи хамгийн зөөлөн, дулаан, сайн сайхнаар дүүрэн амьдрал угтаг.
3. Зүрхний модыг, нууцлаг эмэгтэйчүүд сонгодог.
Бүгдэд таалагддаг, дур татам, хөгжилтэй, сайхан сэтгэлтэй бүсгүй та, баяр баясгалан, эмзэгхэн төрх, халамж, бусдыг ойлгох агуу сэтгэл, энэ бүхнийг хэрхэн хослуулна вэ! Бүгдэд хайрлуулсан, гайхалтай төрхтэй хайрын элч минь! Чи, үнэлшгүй эрдэнэс, од эрхэс, дэргэд чинь байх, эр хүн аз жаргалд умбах азтан.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Feb 14, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.