Нохой бол эзэндээ үнэнч байж, сайн сургагддаг, мөн команд биелүүлэх чадвартай
байдаг. Харин муур гэр оронд, идэж ууж, ая тухтай газрыг сонгон тухлаж, эзэддээ
их түвэг удахгүй ч, зааж сургасан
зүйлийг ойшоохгүй, сургуультай болох нь тун ховор, өөрөөрөө байж зугаатай
амьдардаг. Нохойнд команд өгөхөд дуулгавартай биелүүлнэ. Харин муур их л бодож,
толгойгоо ихэмсэгээр эргүүлэн тан руу хэсэг нухацтай харахаас цаашгүй байдаг
биз дээ. Тэгэхээр эрэгтэйчүүд нохой шиг сэтгэхүйтэй, харин эмэгтэйчүүд муур шиг
сэтгэхүйтэй байдаг гэнэ шүү.
Ялангуяа жинхэнэ эмэгтэйчүүд үргэлж муур шиг байдаг. Энэ байдал хүүхэд байхад илүү анзаарагддаг гэнэ. Хөвгүүд эх эцгээ сонсохгүй, халтар царайлаад, уранхай өмдтэй, юм хумаа хамаагүй шидэлсэн, хашгирч, зодоо хийсэн, гэрийн даалгавар хийхгүй, дэмий тэнэсэн, сургуульгүй нохой шиг нөхдүүд байдаг биз дээ? Харин охид, дуулгавартай, нямбай, гэрсэг, аливаа зөрчилдөөний үед хэрэлдэж тэмцэхийн оронд сэмээрхэн уйлчихаад явж байдаг. Гэтэл, жинхэнэдээ, охидын дуулгавартай байдал нь, тэд наанаа харуулдаггүй, өөрийнхөө сайн дурын үндсэн дээр хийхийг эрхэмлэдэг төрөлх хүсэлдээ аливааг хувиргаж чаддаг онцгой чанартай нь холбоотой байдаг гэнэ. Хөөрхий хөвгүүд өгсөн үүрэг, сэтгэлд нь нийцэхгүй бол, ил тодоор эсэргүүцэж, бухимдлаа илэрхийлж муу нэр зүүнэ, хэрвээ тухайн даалгавар таалагдвал яв цав биелүүлнэ. Харин охид хэлсэн зүйлийг биелүүлнэ ээ. Гэхдээ тэд, хэлсэн дор чинь хийхгүй, хэсэгхэн хугацаанд тэрхүү өгсөн үүргийг өөрийн дураар хийж байна гэж бодож хувиргасны дараа өөртөө хийдэг нарийн аргатай. Хэрэв тэр дор нь хийхийг шаардаж дарамтлавал, гомдож, уйлж дахин таныг тэгж хандахгүй байхаар болгоно. Охид өсч бүсгүй болсноор, бүсгүй өөрийгөө хамгаалах, тэжээх чадвартай хүчирхэг эзэнтэй болохыг хүсдэг. Тэд, эзэн зантай эрэгтэйчүүдийг эзэгнэх чадвартай мундаг нарийн арга баширтай. Жинхэнэ эмэгтэй хүн, хэзээ ч эр хүнтэй өрсөлддөггүй. Тэд өөрийн үнэтэй, халдашгүй байдлыг үнэлүүлэх хиймэл саад бэрхшээлийг үүсгэн гайхалтай сайхнаар шийдэж чадна. Хайсан эзнээ олж, түүнийгээ сургаж эхэлнэ. Үүнд: хэзээ ч түүнд муугаар хандахгүй байхыг, мөн энхрийлвэл хариу энхрийлэхээ, түүнийг ойшоохгүй бол зөөлөн аргаар өвтгөөд байж чадахаа ойлгуулна, шаардлага тавиад байвал уйлж унжин, орилж чарлан ийм хандлага мухардалд орохыг мөн харуулаад өгнө. Хоёрхон тохиолдолд тэд, тун дуулгавартай байж чадна: Хангалттай шан харамж өгдөг бол эсвэл өөрөөр нь буюу дураар нь байлгаж чаддаг бол... Ийнхүү, жинхэнэ эмэгтэй хүн хумсаа нуусан хөөрхөн муужгай шиг, ихэмсэг ялдамханаар, ая тухтайхан зугаатай амьдралаар амьдрах хувьтай байдаг гэнэ шүү!
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Sep 18, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.