Sugar

Таныг суут ухаантан болгох 4 дадал зуршил

Mar 15, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Хүмүүс нь, янз бүрийн олон дадал зуршлуудаас бүрдсэн зан чанартай байх бөгөөд өдөр бүр байнга хийдэг зүйлсээ хийх үедээ тархиныхаа хичнээн хурдан ажиллаж байгааг анзаарч болдог. Зарим үед, гэнэт гарсан асуудлаа шийдэх гэж, толгойгоо гашилган суух үе ч байдаг. Гэтэл, бид, өдөр тутам дараах 4 дүрмийг мөрдсөнөөр, оюун сэтгэхүйгээ хяналтандаа байлгах арга байдгийг мэддэггүй аж. Энэ аргыг, АНУ-н Пенсильвани мужийн inventHelp товчооны захирал Роберт Сьюза боловсруулан гаргасан бөгөөд энэ компани, гараагаа эхэлж буй судлаачид, зохион бүтээгч, зураач зэрэг дэлхийд ашиг тус авчирах хүсэл сонирхолтой мэргэжилтнүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг байна. Хүний тархины  асар их боломжуудыг ашиглах, тархийг хөгжүүлэх асуудлыг судлахад, Роберт Сьюза амьдралынхаа ихээхэн цаг хугацааг зарцуулсан бөгөөд хүний онгод, урам зоригоор жигүүрлэсэн мэт байдлыг дараах 4 зүйлийг мөрдөн улам хүчтэй болгож болдог гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.

1. Цэвэр агаарт гарах, зугаалах. Энэ үеийн хөдөлгөөн, организмын авах цэвэр агаар, хүний ухамсрыг чөлөөлж, тархи оюуныг шинэ санаагаар дүүргэж байдаг бөгөөд явган алхах, гүйх, тэшүүрээр гулгах, дугуй унах зэрэг нь илүү ашиг тустай байдаг ба тархинд гаднаас ирэх үйлчлэлийн хариу үйлдлийн хурдыг сэргээж, ой тогтоолт, ой санамжийг дээшлүүлэн, гэмтсэн тархийг ч эргэн сэргээх чадвартай болохыг тогтоожээ. Алхах, гүйх үеийн нүдэнд үзэгдэх зүйлс солигдох байдал, мөн шинэ шинэ газраар аялж зугаалах нь, тархи оюуныг шинэ санаагаар баяжуулахаас гадна амьдралын олон зүйлсийн шинж чанар, ач холбогдлыг ухамсарлах бололцоог олгодог ажээ.
2. Хийх дуртай зүйлээ даруй тодорхойлж, хийж эхлэх. Бидний тархи үргэлж өөрийн гол үүрэгт үйл ажиллагаагаа гүйцэтгэх, биелүүлэхийн тулд, төрөл бүрийн шинэ зүйлсийг эрэлхийлж байдаг. Долоо хоногт, хэдхэн цагийг ч атугай уран бүтээл, бүтээлч ажиллагаанд зориулах нь тархинд маш чухал байхаас гадна ямар нэг шинэ зүйлийг боловсруулж бодох үед тархинд, уялдаа холбоотой багц бодлуудын хүнд хэлбэрийн процесс явагддаг бөгөөд энэ үед, бодлуудын боловсруулалт, анхаарал төвлөрүүлэлтийг хариуцдаг тархины суурь цөм хэсэг эрчимтэй ажилладаг байна. Өдөр тутам, дуртай зүйлээ хийхэд зарцуулдаг цаг тань, таны тархи оюуны жинхэнэ баяр баясгалан болж өгнө.
3. Тархинд тэжээл болох хоол хүнс хэрэглэх. Тархинд, бие организмд эрүүл, тэжээллэг бодисоор баялаг хоол тэжээл шаардлагатай байдгийн адил мөн тэжээллэг хүнс хэрэгтэй байдаг. Омега-3, флавоноидоор баялаг хүнс тархинд сайн тэжээл болж, бодох процесс, ой тогтоолт гайхалтай сайжирдаг. Эдгээр нь, хушга, өндөг, салатны навч, тослог загас, жимс, кофе, хар шоколаданд агуулагддаг.
4. Оюуны амралтад зориулж цаг гаргах. Өдрийн турш ажилласан тархиа, хэсэг хугацаанд амраах бясалгал, йогоор хичээллэж сурах хэрэгтэй. Энэхүү хэсэг хугацааны амралт танд, шинэ санаа, шинэ хүчээр дүүрэн ажиллах, аливаа өндөр үр дүнд хүрэхэд маш сайн тусална.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Mar 15, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo