Ямар нэг таагүй зүйл, асуудлуудыг хэт хүндрүүлэн хүлээж авах зуршил нь,
хүнийг, бие сэтгэлийн ядаргаанд оруулдаг. Тиймээс амьдралын бэрхшээл, таагүй
асуудлуудыг сөрөн зогсох чадвартай байх, бие сэтгэлээ хатуужуулахад тустай
дараах дүрмүүдийг мөрдөхийг хичээгээрэй. Тайван, зөвхөн тайван бай. Энэ бол гол
дүрэм юм шүү. Бидний амьдралаас, стресс, ядаргаа, ажлын ачааллыг арилгаад,
аваад хаячихаж болохгүй үед амьдарч байна.
1. Нойр ханасан байх ёстой бөгөөд нойргүйдэл нь, мэдрэлийн систем өдөөгдсөн байдалд байгаад буйгаас шалтгаалдаг. Унтах, босох цагийг тогтмол байхаар аль болох зохицуулж, 7-8 цагаас доошгүй унтах хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэхдээ, энэ нь хүний бие организмын хувийн онцлогоос шалтгаалж янз бүр байх нь бий. Хурдан бөх, унтаж сурахын тулд бага зэргийн бэлтгэл хийж, биеэ суллах, олон зүйл бодохгүй байх, өвс ургамал, үнэртүүлэгч тостой ваннад орох, хөнгөн сэдэвтэй сонирхолтой ном унших зэрэг аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Компьютертэй оройд, аль болох харьцахгүй байх хэрэгтэй.
2. Дуу чимээнээс зайлсхийж тархины өдөөгдөх байдлыг хамгаалах хэрэгтэй. Бид, асаалттай зурагтын чимээнд дасчихсан байдаг. Тэр чимээн дундах, төрөл бүрийн сөрөг мэдээлэл хэдийгээр бид анзаарахгүй байсан ч тархинд нөлөөлж байдаг. Тиймээс, үзэх зүйлээ сонгон үзээд, зурагтаа унтрааж занших хэрэгтэй. Харин дуу хөгжим сонсох сайн нөлөөтэй. Сонгодог хөгжим, байгалийн дуу чимээ бүхий бичлэгүүд сонсох, бүрэн чимээгүй байхаас илүү сайн гэдэг. Үүнийг Австрийн эрдэмтэд олон зуун оюутнуудыг хамруулсан судалгаагаар нотолсон бөгөөд шалгалтын өмнө сонгодог хөгжим сонсож бэлтгэж байсан оюутнууд илүү амжилт үзүүлж, бие организм, сэтгэл оюуны ядаргаанд ороогүй байсан байна.
3. Цэвэр агаарт байхыг чухалчил. Бидний тархи,хэдийгээр биеийн жингийн 2-хон хувийг эзэлдэг боловч, авч буй хүчил төрөгчийн 18%-г хэрэглэдэг. Энэ нь, ой модоор аялах, цэцэрлэгт хүрээлэнд зугаалах нь амин чухал хэрэгцээтэйг харуулж байна. үүнийг зорилгынхоо нэг болгохыг хичээгээрэй.
4. Ургамлын цай, ургамлын хандыг цайны оронд хэрэглэж сурах.
5. В-н төрлийн витаминуудтай хоол хүнс хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Тархины нейронуудыг дэмжиж, сэтгэцийг бэхжүүлж өгдөг. Энэ витаминууд, буурцагт ургамалд их хэмжээгээр байдаг ба ялангуяа, шар буурцаг уг витаминаар баялаг байдаг. Мөн кальцийн агууламж өндөртэй сүү, сүүн бүтээгдэхүүн, цоохор майлз, хүрэн манжин, самар түлхүү хэрэглэхэд мэдрэлийн үйл ажиллагааг хангалттай сайжруулж бэхжүүлж өгдөг байна.
6. Биеийн тамирын дасгал хийх нь булчин, холбоос эдүүд, ясны системд тустайгаас гадна сэтгэхүйг мөн дасгалжуулж тайван тогтвортой болгож өгдөг аж. Мөн булчингийн идэвхитэй ажиллагаа нь, аз жаргалын даавар болох эндофриныг ялгаруулдаг. Энэ нь, тархи ялгаруулдаг сэтгэл хямрал, гутралын эсрэг мэдрэлийн системд гайхалтай нөлөөлдөг, байгалийн төрөлх эм болж өгдөг. Дасгал хийж өөрийгөө эмчлэх алтан боломжийг бүү алдаарай.
7. Амьдралыг, ухаалгаар хүлээж авч сурах. Азгүйтэл, алдааг тайван хүлээж авч занших хэрэгтэй. Бүх зүйлс болоод өнгөрдөг. Болж буй бүх зүйлс, заавал сайн зүйл дагуулдаг гэдэг үгийг санаандаа агуулж яваарай. Зөвхөн эерэг, сайн зүйлсийг бодож сур.
8. Зөв амьсгалж сурах. Гэдсээрээ амьсгалах нь зөв бөгөөд бид, үргэлж цээжний хөндийгөөр амьсгалаад сурчихсан байдаг. Зөв амьсгалж сурснаар, цусны хүчил төрөгчийн хангамж илүү сайжирч, гэдэсний хөндийн эрхтэнүүд өөрөө массажлагдаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний үйл ажиллагааг байнга дэмжиж өгдөг байна. Мөн мэдрэлийн системд тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Эхний үед, хэвтээ байдалд зөв амьсгалж сурах нь хялбар байх ба аажмаар суугаа, босоо байдалд зөв амьсгалж сурах хэрэгтэй аж. Хэвтээд, гэдсээ үлээдэг шаар гэж бодон амьсгалаараа дүүргэх гаргах маягаар дасгалжуулна.
9. Устай байнга харьцах. Усанд сэлэх, усаар биеэ арчих, усаар биеэ шүрших зэрэг нь мэдрэлийн системийг гайхалтай бэхжүүлж, бие организмыг чийрэгжүүлдэг. Өглөөд хүйтэн душэнд орох, оройд бүлээн душэнд орох, хүйтэн халуун усаар сэлгэн орох душ зэрэг нь бие мах бод, мэдрэлийн системийг маш сайн дасгалжуулж бэхжүүлдэг.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Mar 09, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.