Sugar

“Толгойнд тулгасан буу” буюу биеэ дайчилж сурах арга

Nov 02, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Та, хэсэгхэн зайд, мотоцикл унаж байна гэж бодоод яг тийм, хагас хий суусан байрлалаар хэсэгхэн зогсоод үз дээ. Цагаа харж хэдэн хором тэвчихээ ажигла. Хөлний дээд хэсгээр тэсвэрлэхээ больтол өвдөж эхлэх болтол зогсож чадах хүн ховор байдаг. Ингэж өвдтөлөө, эвгүй байрлалд, өөрийгөө зовоогоод яах вэ гэж бодоод, 30 секунд ч болохгүй болих хүмүүс нь дийлэнхи хувийг эзэлдэг бөгөөд учир нь, бид тав тух, таатай байдлаас салж чаддаггүй, тэрхүү өөрт эвтэй байдалдаа байхыг эрхэмлэдгээс тэр. Тэгвэл, дахин мөн ийм байрлалд, толгойнд тань буу тулгачихсан байна, хэрэв ингэж зогсохоо больсон тохиолдолд, шууд буудна гэсэн нөхцөлд, та, хоёр дахин удаанаар зогсож чадна. Энэ бол маргашгүй үнэн юм. 

Тиймээс, хүн аливаа зүйлийг эхлэх, өөрийгөө өөрчилөхийн /сурах, жин хаяхыг хүсэх, залхуурлаас салах, идэвхитэй амьдрах, зорилгодоо хүрэх г.м/ тулд, өөрийгөө, толгойндоо буу тулгуулчихсан мэт дайчилан, урд өмнө нь дассан эвтэй, таатай, зогсонги байдлаасаа салах, “болохгүй”, “бүтэхгүй”, “хүсэхгүй” зүйлсээ, мөн замд тань таарах саад, таагүй зүйлс “өвдөлт”-ийг даван туулах хүч чадлыг, “толгойнд тулгачихсан энэхүү үл үзэгдэх буу”-г төсөөлж чадвал, өгч чаддаг. Агуу амжилтад хүрсэн, хоногт 50 цагтай юм шиг ажилладаг бүх хүмүүс, энэхүү “буу”-ны аман доор байгаа юм шиг ажиллаж, асуудалгүй амьдарлаар амьдардаг аж. Туршаад үзээрэй. Жишээ нь, та, гадаад хэл судалж байгаа бол, өдөрт цээжилэхээр төлөвлөсөн 5 үг тань, 10 болох бүрэн магадлалтай. Үгүй бол буудуулчихна. Ер нь, хүний хийж эхэлж байгаа зүйлс, 21 хоногийн дотор дадал болж сууна гэж үздэг. Тиймээс, хийхийг, бүтээхийг, өөрчилөхийг хүссэн зүйлийнхээ төлөө, 21-хэн хоног бууны аман доор амьдраад үз. Амжилт хүсье!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Nov 02, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo