Олон эмэгтэйчүүд, өнөөдөр сайхан эрчүүд үгүй болжээ, сайхан сэтгэлт ханхүү
нар үлгэрт л үлдэж гэсэн бодол, гоморхол тээн явцгаадаг. Гэтэл, тэрхүү сайхан
эр хүн, ханхүү чинь ямар байх ёстой юм бэ, гэж асуувал хариулж чадахгүй хоёр
гурван үгнээс хэтрэхгүй тодорхойлолт л гаргадаг гэнэ. Тэгэхээр, тэрхүү мөрөөдлийн
ханхүүгийнхээ сайн чанаруудыг мэдэхгүй төөрөлдөж будилсан эмэгтэй байхгүйн тулд, ээлжийн амралтаа аваад
хэрхэн төлөвлөдгийнхөө адил, ирээдүйн хань, ханхүүгээ тодорхойлж төлөвлөх
хэрэгтэй болдог байна. Хуудас цаас аваад, насан туршийн амьдралаа хамт
өнгөрүүлэх, хүсэл мөрөөдлийн эзэн, ханхүүгийнхээ тухай яагаад бичиж болохгүй
гэж? Хамгийн гол нь, ханхүүд чинь байх ёстой бүх сайн чанарууд, амьдралын сайн,
муу тохиолдлуудад ямар байх, ямар үзэл бодол, хүсэл сонирхолтой байх, гэр бүлд чинь
ямар хандах нь таатай вэ гэх мэтчилэн, санаандаа орсон бүхий л зүйлсээ
зоригтойгоор зураглан бичээрэй. Итгэх эсэхээ өөрөө мэд. Итгэдэггүй хүмүүст
үйлчилэхгүй нь лавтай. Бичээд үзээрэй, цаасан дээрхи тань амилан ирэхийг харна.
Итгээгүй тохиолдолд, ядаж, энэ бичсэн зүйл чинь, ирээдүйн ханиа шинжих,
сонгоход тустай бөгөөд бодолдоо бичсэнтэйгээ харьцуулан үзэж, алдаж онохоос
чинь хамгаалдаг гэнэ шүү, бүсгүйчүүд ээ!
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 01, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.