Джон Рокфеллер,
америкийн баячуудын томоохон төлөөлөл, 1917 түүний эд хөрөнгө 1 сая доллар
байсан бөгөөд одоогийн ханшаар 192 тэрбумтай тэнцдэг. Түүний нэрийг эд хөрөнгө
баян чинээлэг байдлын билэгдэл гэж одоо ч үзсээр байдаг билээ.
-Хэрэв зорилго тань, зөвхөн
баян болоход чиглэж байдаг бол хэзээ ч баяжихгүй
-Надад нэг ийм мэдрэмж
үргэлж байдаг. Бурхан намайг томоохон өглөг хандив буян хийх гэж байгааг минь мэддэг, тиймээс хаана ч
амжилттай, хаанаас ч ашиг олдог байхаар байлгадаг юм шиг санагддаг.
-Хүнтэй сайн харьцдаг
чадвар бол яг кофе, сахар худалдаж авахтай адил үнэлэгдэх ёстой зүйл. Би ийм
чадварын төлөө хорвоо дээрх хамгийн өндөр төлбөр хийхсэн.
-Тоглоом шоглоом, мөнгө
зээлдэх хоёрыг зэрэг гэнэт хийх хэрэгтэй байдаг.
-Надад боддог ажилчид
биш, ажил хийдэг хүмүүс хэрэгтэй.
-Тууштай байдал шиг
амжилтад хүргэх өөр чанар байхгүй.
-Мөнгөний төлөө мөнгө
хийхээр бүх цаг хугацаагаа зориулдаг хүмүүс шиг өрөвдмөөр жигшүүртэй зүйл гэж
байдаггүй .
-Би хэзээ ч, энэ
амьдралдаа хэн болох бол гэсэн таамаг тээж байгаагүй, харин би нэгэн ТОм
зүйлийн төлөө төрсөн гэдгээ үргэлж мэддэг байсан.
-Бизнес дээр суурилсан
нөхөрлөл, найзын харьцаан дээр суурилсан нөхөрлөлөөс хавьгүй илүү юм.
-Би мөнгө хийх ёстой,
бүр ихийг хийх ёстой гэдгээ мэднэ. Мөн түүнийгээ сэтгэлийнхээ дуудлагаар, зүрх
сэтгэл минь хичнээнийг зөвшөөрч байна тэр хэмжээгээр ойр дотныхондоо зориулах
ёстойгоо бас мэддэг.
-Их зарлага гарахаас бүү
ай, харин бага орлоготой байхаас айж бай.
-Сайн удирдах арга барил
гэдэг нь, хүмүүст ажилыг яаж сайн хийдгийг харуулах үйл ажиллагаа юм.
-Би, өөрийн 100% зүтгэлээс
олох орлогын оронд, зуун хүний зүтгэлээс 1% орлого олохыг илүүд үздэг.
-Нэр хүндтэй бол, бусад
зүйлс даган орж ирдэг юм.
-Би цаг үргэлж, азгүйтэл
бүрээ боломж болгон хувиргахыг хичээдэг.
-Би, бүх зүйлийг мэддэг
хүнээс илүү урам зоригтой хүнийг хөлслөхийг хичээдэг.
-Бүтэн өдөржин ажилладаг
хүнд, мөнгө хийх зав гардаггүй юм шүү.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 19, 2019 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.