Sugar

Хүний хийсэн муу зүйл өөрт нь үлдэж, харин сайн зүйл нь хэзээд эргэж ирдэг

Feb 22, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Нэгэн энэтхэг эмэгтэй өглөө бүр 2 гамбир хийж, түүнийхээ нэгийг нь гэр бүлдээ үлдээж, нөгөөг нь гэрийнхээ дэргэдүүр өнгөрч буй хүмүүст зориулж цонхон дээрээ тавьдаг байжээ. Гамбираа цонхон дээрээ тавих бүртээ, амьдрал эрэн бидрэн одсон, олон сар сураггүй байгаа хүүгийнхээ төлөө залбирч, эрүүл энх буцаж ирэхийг гуйдаг байжээ. Удалгүй, эмэгтэй өнөөх гамбирыг нэг бөгтөр хүн байнга ирж авдаг болохыг анзаарчээ. Өдөр бүр гамбирыг авахдаа, “хийсэн муу зүйл өөрт үлддэг, харин сайн зүйл буцаж ирдэг” гэж бувтнаад аваад явна. Энэ байдал удаан үргэлжилж, эмэгтэй, нэг ч талархахгүй, нэг л зүйлээ бувтнаад явах юм, гэж дургүй нь хүрэх болжээ. Нэг удаа, эмэгтэй, ууртай бухимдуу байхдаа, “энэ бөгтөрөөс салъя” гэж бодсоноо, хоёрдох гамбирандаа хор хийжээ. Гэсэн ч цонхон дээр тавих гээд, гар нь салганаад арай л чадсангүй гал руу шидчихээд, өөр шинийг хийж тавив. Бөгтөр хүн ирж гамбирыг, өнөөх л хэлдэг үгээ хэлчихээд аваад явжээ. Тэгтэл, тэр орой нь, хаалга тогших чимээнээр, эмэгтэй онгойлготол, хүү нь хөл дээрээ тогтож чадахгүй ядарч өлссөн, уранхай ноорхой хувцастай зогсож байв. “Ээжээ! Би ингээд зогсож байгаа нь гайхамшиг юм шүү! Би эндээс ойрхон газар ирж яваад өлсөөд ухаан алдаж унасан. Тэгтэл яг энэ үед, нэг бөгтөр хүн өнгөрч яваад, надад гамбираа өгч тус болоогүй бол би, үхэх байлаа. Тэр гамбир, түүний бүтэн өдрийнх нь хоол байсан боловч, тэр, чамд илүү хэрэгтэй тул чи ид гэж надад өгсөн” гэлээ. Үүнийг сонссон эмэгтэй, хортой гамбир хийснээ мөн, хэрэв галд хийгээгүй бол хүү нь үхэх байсныг ойлгосондоо, хана түшин эгээ л унасангүй суухдаа, “хийсэн муу зүйл өөрт чинь үлдэж, харин сайн зүйл буцаж ирдэг” гэсэн үгийн утгыг сая л ойлгожээ. Тиймээс, хүмүүс, үнэлэхгүй ч байсан, сайн зүйл хийхийг эрмэлзэх хэрэгтэй ажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Feb 22, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo