Уур хилэнг дотроо хадгалж явах нь, улайссан
нүүрсийг бусад руу шидэхдээ, өөрийн гарыг ч түүнд түлэхтэй адил байдаг гэнэ. Хэрүүл
маргааны үед уурлаж эхлэснээр, үнэн мөнийг тогтоохын тулд биш харин зөвхөн
өөрийнхөө төлөө тэмцэлдэж байдаг бөгөөд хүн, өөрийн уурласны төлөө
шийтгүүлэхгүй, харин өөрийнхөө уураар өөрийгөө шийтгэдэг байна.
Гаутама Будда, өөр шашин шүтлэгтэй ард иргэдтэй, нэгэн тосгоны дундуур шавь нарын хамт явж байтал, тосгоны оршин суугчид түүнийг даган явж үг хэлээр доромжилж эхлэв. Дагалдан явсан шавь нар нь уурсан, багшийгаа өмөөрч, хариу муудалцахаар багшруугаа харцгаахад, багш нь маш тайвнаар, -Та нар намайг гунихруулж байна. Энэ хүмүүс өөрийнхөөрөө л зүтгэж байна. Тэд, намайг өөрсдийн шашны дайсан гэж уурлацгааж байна. Тиймээс намайг доромжлолгүй яах вэ. Харин та нар яагаад уурлацгаана вэ? Яагаад та нар ийм хариу үйлдэл хийхийг завдна вэ? Та нар энэ хүмүүст, өөрсдийгөө удирдуулах, нөлөөнд нь орохыг юунд зөвшөөрнө вэ? Мөн энэ хүмүүсээс хамааралтай болж байгаагаа анзаарч байна уу? Та нар сэтгэл санаагаа чөлөөлөхийн тулд яваа чөлөөт хүмүүс биш үү? хэмээн ухуулахад шавь нар нь тайвширч, тосгоныхон ийм зүйл сонсно гэж бодоогүйдээ гайхацгаан элдвийг бодсоор зогсоход, Будда, - Та нарт өөр хэлэх зүйл байна уу? Хэлээгүй зүйл байвал буцахаар дайран гарахад минь хэлээрэй гэжээ. Тосгоныхон, -Бид чамайг өчнөөн доромжлоход Та юунд уурлана үгүй вэ? гэж асууцгаав. Будда: -Та нар чөлөөтэй, үгээ хэлэх эрхтэй хүмүүс. Түүнд би уурлаад яах юм. Би ч чөлөөт хүн. Хэн ч намайг уурлуулж эсвэл сэтгэл санааг минь удирдаж чадахгүй. Миний сэтгэл хөдлөл, үйлдэл дотоод ертөнцөөс минь урган гардаг. Харин та нараас нэг зүйл асууя. Би, түрүүчийн тосгоноор дайран гарах үед, хүмүүс надтай мэндчилцгээж, мөн цэцэг, жимс амттан бэлэглэхээр авчирсан байсан. Би тэдэнд, -Баярлалаа, би өглөөний цайгаа уучихсан. Энэ зүйлсээ миний адислалын хамт гэртээ аваачицгаа. Бид хүнс замд авч явдаггүй юм гэсэн. Одоо та нараас асууя. Тэд буцааж аваачсан зүйлээ яасан бол гэхэд, дайсагнагч тосгоныхон, -Гэр бүлийнхэн, хүүхдүүддээ аваачиж өгсөн байх гэцгээв. Тэгвэл, та нарын доромжлол, хараал хэнд очих нь вэ? Би хүлээж аваагүй, буцааж өглөө. Түүнийгээ та нар яах аа өөрсдөө мэдэх болж дээ гээд цааш явжээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд Гэр бүл
Dec 24, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.