Английн нэгэн язгууртан
эмэгтэй, урьдчилан мэдэгдэхгүйгээр ирсэн зочиныг угтахдаа, туфли, шляпаа
өмсчихөөд, хэрэв тааламжтай танил нь байвал, “би их азтай байна шүү, дөнгөж
ирлээ”, таагүй хүн байвал, “харамсалтай байна, би гарах гэж байна” гэж аргалдаг
тухайгаа ярьсан байдаг. Бидний амьдралд, хэн хэнээ хүндлэх, хүндрүүлэхгүй
байхад чиглэсэн харилцаа, харилцааны соёл үйлчилж байдагаас заримыг толилуулъя.
Хэн нэгнийд очих болвол, заавал утсаар ярьж, мэдэгдэх. Хэн нэгэн гэнэт ирэх нь хэнд ч таагүй, ямар ч бэлтгэлгүй, ямар ч байдалд байх үе байдаг.
Цүнхээ, өвөр дээрээ тавих таагүй сэтгэгдэл төрүүлдэг, мөн сууж буй сандал дээрээ тавьсны хэрэггүй. Сандлын түшлэгт өлгөж болно, эсвэл тавих газраа асуух хэрэгтэй.
Гялгар уут, супер маркетаас буцахад зориулагдсан зүйл, харин цүнх хэлбэрээр ашиглаж огтхон ч болохгүй
Гэрийн хувцас-биед эвтэйхэн өмд цамц өмсөх, харин унтлагын хувцас унтахад, халад уснаас гарахад хэрэгтэй байдаг.
Хүүхдээ, бие биенийхээ өрөөнд орохдоо тогшдог болгох, өөрсдөө ч мөн адил
Бриллиантан гоёлуудыг оройн зоог, хүлээн авалтад зүүдэг, гэхдээ орчин үед, өдрийн цагаар, зүүдэг болж байна
Залуу бүсгүйчүүд, 0,25 каратын бриллиантан, хатгуур ээмэг зүүвэл зохимжтой
Гоёлын бээлийн дээр бөгж зүүж болохгүй, харин бугуйвч болно
Өрөөнд, шляп, бээлийтэй байж болно, Гэхдээ энэ нь, энгийн малгай, ердийн бээлийнд хамаарахгүй.
Эдгээр зөвлөгөөнүүд,
таныг, ямар ч тохиолдолд, хаана ч, өөртөө итгэлтэй, чөлөөтэй биеэ авч явахад тань, туслах болно.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 15, 2016 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.