Уйлахыг, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийн үед
нүднээс гарах нулимс юм гэж сэтгэл зүйчид тодорхойлдог бөгөөд хүн өөрийн эрхгүй
уйлмаар болж нулимс асгардаг нь зөвхөн
хүнд заяагдсан нэгэн гайхалтай чанар юм.
. Хүн, уурлах, баярлах, гуних зовох үед уйлдаг бөгөөд уйлахыг хүний сул дорой байдлыг харуулдаг гэж зарим нь үздэг, гэвч хүчирхэг хүмүүс харин нулимсаа нуудаггүй гэж өөр нэг хэсэг нь нотолцгоодог. Ямартай ч, уйлах нь эрүүл мэндэд ашигтай байдаг байна. Уйлдаг хүмүүсийг сайхан сэтгэлтэй, сайн найз нөхөр гэж мөн үзэж болно. Уйлах нь таныг өөрийн мэдрэмжээ зөв хүлээн авдаг, түүнээсээ айдаггүйг илэрхийлдэг. Хагацал, гуниг зовлон, уур хилэн, тэр бүү хэл уйтгар гунигийн аястай дуу хөгжим, эмгэнэлт зохиол, кино зэрэг нь сэтгэлийн гүнд нэвтэрч нулимс дуслуулахаас аргагүй байдалд оруулж байдаг. Ийм тохиолдолд тэсэхгүй уйлдаг хүмүүс бусдыг ойлгох чадвартай байдаг бөгөөд уйлснаараа сэтгэл санаагаа чөлөөлөн, эрч хүч авдаг гэж үздэг. Уйлах нь, бусдыг яаж хүлээж авахаас айдаггүй, өөрөөрөө байж чаддаг хүчирхэг зан чанарыг илтгэдэг. Асгартал уйлж сэтгэл санаагаа хөнгөлөхийн оронд, бид нулимсаа залгин инээмсэглэж юу ч болоогүй мэт дүр эсгэн суухдаа өөрийн мэдрэмж, өөрийн сэтгэл санаагаа дарамтлан буйгаа мэддэггүй. Уйлахаас айдаггүй хүмүүс өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хамгийн хүчирхэг хүмүүс байдаг бөгөөд нулимсаа хүчээр барих, хэзээ ч уйлахгүй байх нь сэтгэхүйн эрүүл мэндэд хортой нөлөөтэй байдаг нь судалгаагаар батлагдсан байдаг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд
Jul 22, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.