Бид бие биедээ бууж өгөхгүй, өөрийнхөөрөө зүтгэцгээн
маргалдаж бие биенээ гомдоодог. Гомдол, маргаан хуралдах нь сайн зүйлд
хүргэхгүй нь ойлгомжтой. Хамаг сайхан гэгээлэг сэтгэл үгүй болох шиг муу зүйл
бий гэж үү? Гэтэл зарим гэр бүл эвтэй найртай сайхан амьдардгийн шалтгаан юунд
байдаг юм бол? Дараах түүх хэдий богино боловч товч, тодорхой энэхүү хялбархан
шалтгааныг харуулах юм.
Нэгэн жижиг хотод хоёр хөрш гэр бүл амьдардаг аж. Нэг гэр бүл нь байнгын хэрүүлтэй, бие биенээ буруутган маргалдна. Харин нөгөө гэр бүл эвтэй сайхан аз жаргалтай амьдардаг аж. Эхний гэр бүлийн эхнэр энэ байдалд ихэд атаархдаг байж. Нэг өдөр нөхөртөө:
-“чи ер нь явж, яаж ийм эвтэй найртай байдгийг нь, гэрт нь нуугдаж сэм харж учрыг нь олоод ир”, гэжээ. Нөхөр нь хөршийнхөө гэрт сэм орж, нууцхан газар сууж ажиглаж эхлэв. Аз жаргалтай гэр бүлийн эхнэр дуу аялан, нэг шаазан ваар арчих бөгөөд энэ зуур утас нь дуугарахад, ваараа ширээний ирмэг дээр мөчидхөн тавьчихаад холдов. Энэ үед, өрөөнд орж ирсэн нөхөр нь, өнөөх ваарыг санамсаргүй шүргэж, ваар унаад хагарчихав. -“За одоо л хэрэг мандана даа” гэж нуугдсан хөрш бодтол: эхнэр нь ирснээ, -“Уучлаарай хайрт минь, би л буруутай, би яарч, эвгүй тавьснаас боллоо” гэхэд, нөхөр нь:-“Яалаа гэж, хонгор минь, би харин унагачихлаа, би буруутай, за яах вэ дээ, энэнээс дор юм ч болдог шүү дээ” гэлээ. Үүнийг харсан хөршийн сэтгэл эвгүй болж гэртээ, сэтгэл дундуур хүн орж ирэв. Эхнэр нь түүнээс –“ за, юу болов? Харав уу?” гэхэд, -“Тийм ээ, харлаа. Тэд хоёулаа буруутай байдаг юм байна, харин манайд бид хоёр дандаа өөрсдийгөө зөв гэдэг юм байна” гэлээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 11, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.