Sugar

Үйлдэл, үйл хөдлөл бол хүслийг гүйцээх шидэт туслагч

Apr 23, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Ямар ч бүтээлч, амжилтад хүрсэн хүнээс, хэрхэн энэ бүхэнд хүрсэн талаар асуухад, ихэвчилэн хүссэн зүйлдээ хүрэхийн төлөө ингэж тэгж махран зүтгэсэн гэж ярьдаггүй харин  азтай тохиолдлууд хэрхэн дараалан таарч тусалж байсан тухай ярьдаг гэнэ. Жишээ нь, Америкийн алдарт судлаач Джозеф Кэмпбелл, -“Тусламжийн мянга мянган үл үзэгдэгч гарын ачаар” гэж итгэлтэйгээр хариулсан байдаг.

Бүтээл, амжилтын ертөнц нь, ахлах нь, авъяаслаг эрмэлзэлтэй шинэ нэгнээ өлгийдөн авч дэмжин тусалдаг заншилтай нэг төрлийн омог аймаг мэт бөгөөд хижээл туршлагатай зураач хүн өөрийнхөө хүслээр бус, залуу зураачид өөрийн эрхгүй тусалж, “Яагаад ингээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй юм” гэхтэй адил байдаг аж. Тусламжийн гар зөвхөн бусдын гараар дамжиж ирдэггүй, харин бидний өмнө хүсэл мөрөөдөлтэй маань холбоотой нээгддэг олон боломжууд болох нууцлаг нэгэн үүд хаалгыг олж нээхээс шалтгаалдаг. Хүн хүсэл мөрөөдлөөсөө няцаж больсон ч дараа нь дахин тэрхүү зүйлдээ шамдахад дахин шинээр өөр хаалгууд нээгдэж байдаг нь, ертөнц бидэнд заяасан бэлэг болох санаанаас төрөх “үйл хөдлөл” тусалж байдгийг харуулдаг нэгэн жишээ юм. Бид тэрхүү тусламжуудыг голж шилж хүлээн авч, “бэлгийн морьны шүдийг үздэггүй” гэцгээх авч, эсрэгээр үйлдэж буцааж байдаг аж. Азүйтэхээс айцгаадагтаа л тэр. Та, хүсэл мөрөөдлийнхөө төлөө багахан алхам хийгээд анзаарч үзээрэй. Өмнө чинь тэр дороо олон арга зам, үүд хаалгууд нээгддэг. Харин эдгээрээс сонгож нээхээсээ зүрхшээж няцаж алддаг нь харамсалтай. “Хүн аливааг хийхээр бүрэн шийдсэн ч эргэлзээ тээнэгэлзээ сэтгэлд нь заавал байж байдаг, мөн эргэж буцах, үйл хөдлөл хийхгүй байх боломж нь илүү давуу байдаг. Ямар ч санаачилга, тоо томшгүй олон бодол санаа, агуу их санааг үйл хөдлөл хийхгүй байх ганцхан зүйл л устгадаг. Мөн, хорвоогийн бас нэгэн бэлэг болох зөн совин үйлчилж эхэлдгийг ч мөн анзаарахгүй, итгэхгүй орхисоор байдаг. Аливаа үйл хөдлөл хийх шийдвэр араасаа, азтай тохиолдлууд, ашигтай уулзалтууд, материаллаг тусламжийн саналууд зэрэг урд нь огт тооцоолж байгаагүй итгэмээргүй үйл явдлуудыг дагуулж байдагт итгэдэггүй нь мөн харамсалтай. Үйлдэл, үйл хөдлөл бол ид шид, хорвоо ертөнцөөс бэлэглэсэн сайн туслах, хүч юм” гэж Шотландын уулчин Уильям Х.Мюррей өөрийн амжилтад хүрсэн арга замынхаа тухай “Шотландын экспедици Гималайд” номондоо бичиж туршлагаа хуваалцсан байдаг

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Apr 23, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo