Sugar

Зайрмаг тархины үйл ажиллагааг сайжруулдаг

Nov 25, 2016 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан Хоол

Японы эрдэмтэн өглөөний цайн дээр нэг порц зайрмаг идэх нь тархины үйл ажиллагааг сайжруулж, мэдээллийг хүлээн авах чадвар өсдөг болохыг ажиглажээ. Энэ туршилтыг Токио хотын Кёрины их сургуулийн профессор Ёсихико Кога удирдан явуулсан аж.Туршилтын нөхцөлийн дагуу туршилтад оролцогчид өглөөний цайны өмнө 3 халбага дүүрэн зайрмаг идэж байсан бөгөөд дараа нь анхаарал төвлөрүүлэх, хариу үйлдлийн хурд шалгах, дүн шинжилгээ хийх компьютерын нижгээд тестүүдийг гүйцэтгүүлэхэд бусад туршилтад орсон хүмүүсээс илүү хурдан сайн биелүүлж байсан байна. Тархины цахилгаан бичлэгийн шинжилгээгээр тархины альфа долгионы хэлбэлзлийн давтамж нэмэгдэж байсан байна. Үүний зэрэгцээ альфа долгион анхаарал төвлөрүүлэлттэй холбоотой болохыг харуулж өгсөн аж. Ёсихико Кога профессор,тархины энэхүү идэвхжилийг яг зайрмагтай биш түүний температуртай холбон тайлбарласан байна. “Хүйтэн” зүйл тархийг хурдан сэрээж байна гэж үзсэн боловч, энэ туршилтад хүйтэн ус өглөөд уулгаж оролцуулсан хүмүүс ийм амжилтыг үзүүлээгүй аж. Эдгээр хүмүүсийн тархины идэвхжил, үйл ажиллагааны өсөлт маш бага байсан байна. Судалгааг явуулсан эрдэмтэн маань энэ үр дүнг одоохондоо тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд өглөөний цайны үед багахан зайрмаг идэхэд буруутахгүй гэж зөвлөж байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан Хоол

Nov 25, 2016 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo