Sugar

Луиза Хейгийн “Би өөрийгөө сайшааж байна” дасгал

Feb 26, 2017 - by Baigalmaa

Зөвлөгөө

Луиза Хей: Би энэ дасгалыг зуу зуун хүнд санал болгон, гайхалтай үр дүнд хүргэснээ баталж байна. Энэ өгүүлбэр,  ухамсрын тань мухарт байгаа сөрөг зүйлийг гаргаж ирдэг. 

Таны бодолд төрөх, “би ийм бүдүүн байж, яалаа гэж өөрийгөө сайшаах юм бэ?”, “ийм зүйл юу гэж надад туслах вэ дээ?” гэх мэт бодлуудыг ил гаргаж, тэр зүйлийг анхаарах ёстой болсныг харуулдаг байна. Иймэрхүү бодлуудаа анхаарахгүй орхин, “Би энэ бодлуудаа суллан тавьлаа. Харин би өөрийгөө сайшааж байна” гэж дотносог сэтгэлээр давтах ёстой аж. Хэн нэгэн магадгүй, үүнийг тэнэг, утгагүй зүйл гэж үзэх байх. Гэвч, ийм бодлууд, таныг бүрэн эзэмдэж чаддаггүй бөгөөд ямар ч өөрчлөлт заавал саадтай байдаг тул, тоохгүй өнгөрөөн дасгалаа үргэлжлүүлж байх хэрэгтэй гэнэ. Бусад хүмүүсийн сэтгэгдэлийг ч бүү тоогоорой. Энэ үгсийг давтах дасгалыг хийж байх үедээ, бусдын буруу үйлдлийг хараад, та, өөрийн сэтгэл оюунд өсөлт явагдаж байгааг дотроо мэдэрч эхэлдэг. Өөрийгөө зөв хүлээн авах энэхүү дасгал, бусдын санаа бодлоос хамаарахаас мөн чөлөөлж өгдөг байна. Хүмүүсийн, өөрийнхөө дутагдалтай тал гэж тооцдог зүйлс нь тухайн хүний, хувь хүнийх нь илэрхийлэл, өвөрмөц шинж болдог бөгөөд байгаль хэзээ ч нэг зүйлийг давтдаггүй аж. Бид энэ дэлхий дээр хэн нэгнийг дуурайх гэж ирээгүй, хурууны хээ хэзээ ч давтагддагүйн адил өөрийгөө илэрхийлэх, өөрөө өөрөөрөө амьдрахаар ирсэн. Мөн бусадтай өөрийгөө харьцуулахаас энэ дасгал салгаж өгдөг байна. Ийнхүү, биднийг аз жаргалгүй болгодог бодлуудаа хөөн, “Би өөрийгөө сайшааж байна” гэдэг үгсийг, сарын турш, өдөрт 300-400 удаа өөртөө хэлээрэй. Энэ үгсийг үргэлж, тарни уншлага мэт хэрэглээрэй. Та гайхалтай өөрчлөлтийг мэдрэх болно.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө

Feb 26, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo