Зарим үед, цаг хугацааг буцаан, амьдралд таарч байсан уйтгар гуниг, уналт, бэрхшээлийг өөрөөр шийдэн, зайлсхийж болох байж дээ гэж бодогдох үе байдаг. Гэхдээ бид, энэхүү алдаанууд маань, зүйрлэшгүй их туршлага, мэдлэг өгдөг гэдгийг мэддэггүй. Нялх хүүхэд, анхны хоёр алхамаа хийгээд уначихаад, эргэж босохгүй хэвтээд үлддэггүй, үүнтэй адил алдаа, уналтынхаа дараа бид ч боссоор амьдардаг. Тиймээс, бага сага зүйл дээр сэтгэлээр унаж гараа хумхихгүй амьдрах, мөн алдаагаа үнэлэх хэрэгтэй юм. Хэзээ ч, амьдралд, саад бэрхшээл, уналт, санамсаргүй тохиолддоггүй. Энэ бүхнээс суралцан, өнгөрснөө орхин, ирээдүй рүү, хураасан туршлагаа ашиглан итгэлтэйгээр алхах боломжийг, бидэнд алдаа өгдөг ажээ. Уначихвал, босоод өвдөгөө үрчихээд алхдагтайгаа адил, амьдралын алдааг ашигтайгаар эргүүлэн урагшил. Найз нөхдийн урвалт, танил талын хууралтыг буруу тогтоосон харилцаа гэж, авралын сахиус шивнэлээ гэж бод. Аливааг үзээд алдахаас бүү шантар, үр дүн нь хэзээд ирнэ. Бүтэхгүй мөрөөдөл ч байсан итгэ, бүрэн биш ч биелэх үе бий. Өөрийнхөө замаар итгэлтэй алх.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
May 03, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.