Эдгээр дүрмүүдийг ойлгож мөрдөх нь, хүнийг, өөрийн дотоод ертөнцтэй
зохилдлогоотой амьдрахад хүргэж, амьдралыг аз жаргалтай болгодог бөгөөд амьдрал
дах азгүйтэл, бүтэлгүйтэл нь бодол, үйлдлээс үүдэлтэй болохыг харуулдаг. Бид,
эд материалын хангалуун байдлыг хамгийн чухалд тавьж, хамгийн чухал, амьдралыг
хөнгөвчилдөг дотоод сэтгэлийн зохицлоо орхигдуулж, аар саар зүйлээр зовж,
шаналж байдаг нь хүний ёс гэж үзэн андуурсаар амьдардаг маань нууцгүй билээ. Энэхүү алтан гурвалын дүрэм дээр бидний
амьдрал оршин тогтнодог бөгөөд энэ нь, бидний оршихуй болоод үнэт зүйлсийн мөн чанарыг
ойлгуулах “нүцгэн” үнэнийг харуулдаг болохыг эртнээс, мэргэн ухаантнууд нотлон
тунхагласаар ирсэн байдаг.
Алтан гурвалууд
Хэзээ ч буцааж болдоггүй 3 зүйл: цаг хугацаа, үг, боломж
Хаяж гээж болохгүй 3 зүйл: амар амгалан, итгэл найдвар, нэр төр
Хамгаас илүү үнэлэх 3 зүйл: хайр, итгэл үнэмшил, итгэл
Найдваргүй 3 зүйл: эрх мэдэл, аз, эд хөрөнгө
Хүнийг тодорхойлдог 3 зүйл: хөдөлмөр, шударга зан, зорилго
Хүнийг эвддэг 3 зүйл: дарс, бардам зан, уур хилэн
Хийхэд хамгийн хэцүү 3 зүйл: хайрлах, уучлал эрэх, тусламж хүсэх
Эдгээр, хялбар харагдавч, мөрдөхөд хэцүү дүрмүүдийг мөрдсөнөөр амьдралаа хөнгөвчлөх аз жаргалын нэгэн нууцыг өөртөө нээх юм. Бид хэдийгээр эдгээр зүйлсийг мэддэг ч, өдөр тутам мөрдөтлөө өөрийн болгож чадаагүй явдаг. Тиймээс, энэ дүрмүүдийг ил нүдэнд тусах газар бичиж өлгөн, сэтгэл зүрхэндээ суулгаж, амьдралын хэвшил болгосноор ирэх, аз жаргалыг атгах боломжоо бүү алдаарай
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Aug 25, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.