Sugar

Амьдралд чухал, шатрын 7 дүрэм

Apr 02, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Амьдралд чухал, шатрын 7 дүрэм

Шатар бол асар их ухаан шаарддаг агуу тоглоом бөгөөд энэхүү дүрмүүдийг амьдралдаа авч хэрэгжүүлснээр, амьдралд олон зүйлийг хожих боломжтой болдог байна. 

Олон хувилбаруудаас шилдгийг сонгох чадвар.

Хөлөг дээрх бараг бүх өрөг,нүүдлийн олон хувилбаруудтай, түүнээс ашигтайг нь сонгох , мөн хожихын тулд, боломжит нүүдлүүдийн үр дүнг урьдчилан харах чадварыг шаарддаг.

Тэвчээр.

Шатар мөн амьдралын адил, бодлогогүй алхамыг тэвчдэггүй. Өрсөлдөгчидөө нүүх боломж өгөхөөсөө өмнө, өөрт байгаа бүх боломжоо яаралгүй сайтар боддог.

Хөндлөнгөөс харах чадвар

. Өрсөлдөгчийнхөө оронд өөрийгөө тавьж, явах нүүдлийг нь тодорхойлохын тулд бодлыг нь ойлгох оролдлого хийх чадвартай байх ёстой байдаг.

Байнгын, ялагчийн сэтгэлгээтэй байх чадвар.

Тоглолт, ялалтад итгэх итгэлээр эхлэх ёстой байдаг.

Талархал.

Өрсөлдөгчид, хоорондоо онцгой сайхан нүүдлүүддээ урам өгч, тоглолтоосоо таашаал авч баярлаж байдаг.

Хожигдолоо даах чадвар.

Хожигдож чаддаг, хожигдолоосоо туршлага суух чадвартай байдаг.

Сэтгэл ханамж.

Тоглож байхдаа сэтгэл ханамж, таашаал авч байдаг.
Шатар амьдралын нэгэн адил зорилгод чиглэсэн үйлдэл хөдөлгөөнийг агуулдаг бөгөөд та, амьдралынхаа зорилго руу, шатрын “сэтгэл ханамжтайгаар тоглох” дүрмээр алхаарай. Ялалт нь хэдийгээр богино хугацааны баяр хөөр, урт удаан бэлтгэлийг шаарддаг ч, олон ялалтыг олон тоглолт дээр хийдэг ухаалаг шатарчин шиг, та, өдөр тутмын амьдралдаа энэ дүрмийг ашиглан зөв сонголт хийх чадвартай, тэвчээртэй, өөрийгөө хөндлөнгөөс харах чадвартай, өөдрөг, талархал дүүрэн, сэтгэлийн тэнхээтэй, амьдралын баяр баясгалантай амьдрахыг хичээгээрэй. Амьдрал ялалтад дуртай байдаг.

Олон хувилбаруудаас шилдгийг сонгох чадвар. Хөлөг дээрх бараг бүх өрөг,нүүдлийн олон хувилбаруудтай, түүнээс ашигтайг нь сонгох , мөн хожихын тулд, боломжит нүүдлүүдийн үр дүнг урьдчилан  харах чадварыг  шаарддаг.
Тэвчээр. Шатар мөн амьдралын адил, бодлогогүй алхамыг тэвчдэггүй. Өрсөлдөгчидөө нүүх боломж өгөхөөсөө өмнө, өөрт байгаа бүх боломжоо яаралгүй сайтар боддог.
Хөндлөнгөөс харах чадвар. Өрсөлдөгчийнхөө оронд өөрийгөө тавьж, явах нүүдлийг нь тодорхойлохын тулд бодлыг нь ойлгох оролдлого хийх чадвартай байх ёстой байдаг.
Байнгын, ялагчийн сэтгэлгээтэй байх чадвар. Тоглолт, ялалтад итгэх итгэлээр эхлэх ёстой байдаг.
Талархал. Өрсөлдөгчид, хоорондоо онцгой сайхан нүүдлүүддээ урам өгч, тоглолтоосоо таашаал авч баярлаж байдаг.
Хожигдолоо даах чадвар. Хожигдож чаддаг, хожигдолоосоо туршлага  суух чадвартай байдаг.
Сэтгэл ханамж. Тоглож байхдаа сэтгэл ханамж, таашаал авч байдаг. 
Шатар амьдралын нэгэн адил зорилгод чиглэсэн үйлдэл хөдөлгөөнийг  агуулдаг бөгөөд та, амьдралынхаа зорилго руу, шатрын “сэтгэл ханамжтайгаар тоглох”  дүрмээр алхаарай. Ялалт нь хэдийгээр богино хугацааны баяр хөөр, урт удаан бэлтгэлийг шаарддаг ч, олон ялалтыг олон тоглолт дээр хийдэг ухаалаг шатарчин шиг, та, өдөр тутмын амьдралдаа энэ дүрмийг ашиглан зөв сонголт хийх чадвартай, тэвчээртэй, өөрийгөө хөндлөнгөөс харах чадвартай, өөдрөг, талархал дүүрэн, сэтгэлийн тэнхээтэй, амьдралын баяр баясгалантай амьдрахыг хичээгээрэй. Амьдрал ялалтад дуртай байдаг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Apr 02, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo